Зохиогч: Admin

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: -Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан…

Дэлгэрэнгүй

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 104 нь оролцлоо. Үүнээс 103 гишүүний саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Хамгийн түрүүнд эрчим хүчний салбарыг либеральчлах ёстой. Энэ салбарын үнийг чөлөөлөх ёстой” гэв. Мөн хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа либеральчлах гээд олон чухал асуудал тулгамдаад байгааг илэрхийллээ. Мөн гадаад нөхцөл байдал хүндэрч байгаа болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч байгаа учир хамтарч, эвлэлдэн нэгдэж ажиллахын чухлыг онцоллоо. Түүнчлэн уул уурхайн салбарыг байгаль ээлтэй байдлаар ашиглаж эдийн засгаа тэтгэх талаар хөндлөө. Төрийн ордныг Хөшигийн хөндий рүү нүүлгэж, улмаар хотын төв Хөшигийн хөндий хоёрыг холбох…

Дэлгэрэнгүй

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон “Эрх чөлөө” радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гарагт мэдээлжээ. В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. “Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд орууллаа. Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ. Харин АН-аас УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг санал болгосныг гишүүд дэмжлээ.

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй,…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН-д санал хүргүүлэхээр болсон билээ. АН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр уг асуудлыг авч хэлэлцээд хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг үзжээ. Одоо яригдаж байгаа хувилбараар бол АН 8 сайдын суудал авах юм. Хэний нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлэхийг тус нам өнөөдөр зарлах сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Гантөмөр Шадар сайд болох бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам зэрэг 7 яамыг АН-д өгөхөөр яригдаж байна. Хэдийгээр Х.Баттулгын фракц хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцсэн ч энэ удаад боломжийг алдахгүй гэсэн эрх ашиг дийлэв. Д.Дорж

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо. Харин УИХ-ын дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн нэрийг дэвшүүлснийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Дэлгэрэнгүй

Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзлаа. Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн…

Дэлгэрэнгүй