Зохиогч: Admin

Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 16, түүнээс дээш давхар барилгууд баригдаж байгаа. Харамсалтай нь ахуйн хүрээний тамхидалт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үнэхээр заналхийлж байна. Тагтан дээрээ тамхи татаад, унтраалгүй хаяснаас болж өчнөөн зуун айл орох оронгүй болох эрсдэл бодитой нүүрлээд байна. “Орчлон” хороололд нэг бүдүүлэг этгээд тагтан дээрээ тамхи татаж байгаад ишийг нь унтраалгүйгээр шидчихсэн чинь доод айлынхаа тагт руу орж, улмаар хураалттай эд зүйлсэд гал гарсан тохиолдол бий. Ийм жишээ дэндүү олон. Ялангуяа хуурайшил ихтэй дулааны улиралд тагтан дээрээ тамхи татах аюултай гэдгийг тамхичид ойлгохгүй байгаа нь харамсмаар! Хамгийн аюултай нь түгжрэл ихтэй үед галын машин ирэх гэсээр байтал олон…

Дэлгэрэнгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй цэргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв. Энэхүү уулзалт нь ОХУ, БНХАУ-ын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тус агентлаг онцолжээ. KCNA агентлагийн мэдээлснээр, С.Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас илгээсэн хувийн захидлыг Ким Жөн Унд дамжуулсан байна. Ким Жөн Ун захидал илгээсэнд талархал илэрхийлжээ. С.Шойгу, Ким Жөн Ун нар мөн бэлэг солилцсон байна. KCNA-ийн мэдээлснээр, талууд үндэсний, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ. Хэлэлцсэн асуудлын талаарх хоёр талын үнэлэлт адил байгааг Солонгосын төв мэдээллийн агентлаг онцолжээ. Ким Жөн…

Дэлгэрэнгүй

Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд  өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй…

Дэлгэрэнгүй

Өнгөрөгч 6 дугаар сарын 23-нд циркийн баруун талд байдаг Миний дэлгүүрт газ дэлбэрч хоёр хүн харамсалтайгаар нас барж, нэг хүн бэртэж, ухаангүй байгаа талаар эх сурвалжууд цаг алдалгүй мэдээлсэн. Манай улсад төвлөрсөн хийн хоолойн шугам байдаггүй. Айл өрх, албан байгууллагууд, ялангуяа баар, ресторан, цайны газрууд баллонтой газ хэрэглэдэг. Орон сууцны нэг давхарт, өргөтгөлд зоогийн газрын үйлчилгээ эрхэлдэг орчин хаа сайгүй. Хэрвээ зуны шатам халуунд газ дэлбэрвэл юу болохыг мэргэжлийнхэн маш сайн мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнө Дарханы угсармал орон сууцны айлд “Дашваанжил”-ын 5 литрийн газ дэлбэрч, тухайн байр бутарч ухахдаа тулж байсныг хэн ч мартах учиргүй. Өнөөдөр тэгвэл 30-50 литрийн…

Дэлгэрэнгүй

Оройны 20.45 цаг. “Ардын эрх”-ийн буудал буюу Монгол 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудлын ТҮЦ рүү орлоо. Нөгөө ТҮЦ-ийн лангуун дээр хиамтай ороомог, мантуун бууз хар халуунд бараг ялзрах нь холгүй байна. “Хэзээ ирсэн ороомог вэ?” гэвэл ТҮЦ-ийн эзэн хүүхэн хээв нэг “Өглөө л ирдэг ш дээ” гэх юм. “Халуунд махан бүтээгдэхүүн хоёрхон цагт муудна шүү дээ” гэвэл огт тоосонгүй. Тэр хүнд мөнгө л чухал, бусдын амь нас ,эрүүл мэнд хамаагүй бололтой. Ийм халуунд амархан муудах бүтээгдэхүүн зарж ашиг олно гэж байж болох уу?! +30 давсан халуунд махан бүтээгдэхүүн хороос дутахгүй уршигтай шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум мягмар гарагт гурав дахь хэлэлцүүлгээрээ хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 27-гоос 30 болгох тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд цэрэгт татагдах насны доод хязгаарыг 18 хэвээр үлдээжээ. Төрийн Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Андрей Картаполовын хэлснээр, энэ онд 27 нас хүрэх иргэн цэргийн нөөц болох бөгөөд 2024 онд цэрэгт татагдахгүй байна. Картаполовын нэгдүгээр орлогч, хурандаа Андрей Красов цэрэгт татагдах насны хязгаарыг өөрчилсөн шалтгааныг тайлбарлахдаа, уг хуулийн төсөл нь “дайчилгааны нөөцийн хэмжээг өөрчлөх” зорилготой гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна, нэмэлт өөрчлөлтөд цэргийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны 07 дугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож Ц.Хуланд 9.6 жил, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүх хурал хаалттай болжээ. Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар үйлчлүүлэгчээ буруугүй учир цагаадах ёстой гэж мэдэгдсэн ч шүүх гэм буруутайд тооцлоо.

Дэлгэрэнгүй

Монгол болон БНСУ-д байрны түрээс цалингийн хэдэн хувьтай тэнцдэг тухай энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна. Хоёр өрөө байрыг дундажаар 1.5 сая төгрөгөөр түрээслэнэ Монгол Улсын нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Түүнчлэн жил бүр сургуульд суралцах оюутнаас эхлээд ажил хийхээр зорьж ирэх урсгал орон нутгаас тасардаггүй. Багадаа л 60 мянган гаруй хүн Улаанбаатар хотод түр оршин суугчаар шилжиж ирдэг статистик мэдээлэл бий. Статистикийн газрын гаргаж буй мэдээллээр Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь орон сууцанд амьдардаг гэжээ. Нийслэлийн оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Мөн Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, хариу арга хэмжээ авахад зарцуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгав. Долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг…

Дэлгэрэнгүй