Зохиогч: Admin

50 нас нэлээд хэвийсэн троллейбусны жолооч цонхоороо зай чөлөөгүй шүлсээ хаях юм. Болооч үгүй тамхи асааж хэдэн хором баагуулснаа унтраалгүй шууд цонхоороо шидчих нь тэр. 30 гаруй насны автобусны жолооч цонхоороо шүлсээ хаяснаа, нусаа нийчихлээ. Мөн л тамхи татаж цонхоороо шидэлж явдаг этгээд болох нь тодорхой. Доор нь суудлын тэрэгтэй хүмүүс явж байгааг тоож байгаа шинж алга. Автобусны жолооч гэлтгүй хувийн тэрэгтэй улс ч цонхоороо хогоо хаях, татсан тамхины ишээ няслах тохиолдол даанч их байна! Зэрэгцэн явж байгаа ч юм уу эсвэл ард талдаа байгаа машины цонх руу татсан тамхины иш нь орвол ямар аюул гарахыг тэд огт тоохгүй байгаа…

Дэлгэрэнгүй

“…Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм. УИХ-ын 2024 оны  ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ. УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж…

Дэлгэрэнгүй

Уг нь монголчууд мөс жудаг сайтай, ахмад хүнээ хүндэлдэг, ахмад настнууд нь хүүхэд, залуустаа үлгэр үзүүлдэг, хэн хүнгүй зөв үгийг тусгаж авдаг байсан юм даа. Одоо нэг л их дур дураараа аашилсан, хэл амаа билүүдсэн, бусдыг дарамталсан, ач тусыг хоолтойгоо хольж идсэн, хүнийг өрөвдөх, хайрлах, ойлгох сэтгэлгүй, харьцуулж, эргэцүүлж бодох чадваргүй хүн чанарын хомсдолтой хүн дүрст бичнүүд болж хувирч ээ. Үерийн аман дээр битгий буу гэхэд байгалийн гамшигийг даран сөнөөдөг баатар мэт сөрсөөр байгаад үлдэнэ. Эцэст нь гамшиг болоход төр засаг, дугаар хорооны иргэнд бурууг чихэж “Хохирол барагдуул” хэмээн тэнхээ мэдэн орилно. Аянга цахилгаантай үед гэрээсээ гарч болохгүй гэдэг анхааруулгыг…

Дэлгэрэнгүй

Автобусанд 70 шүргэж яваа насны нэгэн эмээтэй ойр зуурын яриа өрнүүлэв. -Ахмад хүнийг, тухайлбал таныг автобусанд ороод ирэхэд хүүхэд, залуучууд суудал тавьж өгдөг үү? -Урд цагийнх шиг биш ээ. Нэг л хойрго. Дуртай дургүй л босч өгөх юм. Бид залуу байхдаа автобусанд сууж явж сураагүй юм. Санаа зовоод ердөө болдоггүй байлаа. Одооны зарим хүүхдүүд их аминчхан, хүнийг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй болжээ. Эцэг, эхээсээ л болж байгаа юм даа. Багш нар ч хүн ёсны тухай, ахмад хүнийг хүндлэх тухай ярьж хэлэхээ больчихсон бололтой. Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг хүнийг ойлгох сэтгэлгүй болсон байна. Харамсалтай. Эртээд нэг өвгөн орж ирээд “Алив миний хүү…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж,  үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа. -Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.  Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. -Иргэдийг хаашаа…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Үүнээс геологийн гаралтай-4, хүний үйл ажиллагаатай осол- 18, гал түймэр- 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-18, биологийн гаралтай-1 байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 8 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, 6 нь хүүхэд байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас уулын үер бууж, хүнд нөхцөл үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр  түр байр гаргаад буй. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга И.Баттөгс: -Үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан гаргасан энэ түр байр 300 хүний багтаамжтай. Одоогоор 140 орчим хөнжил гудас, халуун хоол, цай зэрэг шаардлагатай зүйлийг бэлдсэн. Урд шөнө энд гурван гэр бүлийн найман хүн ирж хонолоо. Цаашид энд ирж байрлах боломжтой талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Ирсэн хүмүүст халуун хоол, цайгаар үйлчлэн, эмчийн үзлэгт хамруулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үерт өртөж хохирсон, орон гэргүй болсон иргэдэд хандив…

Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, автозам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд татан оролцуулж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Өчигдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас уулын уруй үер бууж “Монел”, “Дахь-Эх”-ийн иргэд ихээр хохирлоо. Машин тэрэг зүгээр л урсаж байгаа харагдсан. Хүний амь нас ч хохиров. Энэ асуудалтай холбогдуулж Улсын онцгой комиссоос дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ. Шадар сайдын хувьд цаашид ч үерийн аюул нүүрлэх эрсдэл байгааг анхааруулав. Үерийн аман дээр буюу эрсдэлтэй газар буусан хүмүүст буруу бий. Гэхдээ газрын зөвшөөрөл өгсөн холбогдох эрх бүхий хүмүүс хамгийн их буруутай гэдгийг Х.Булгантуяа сайд онцлоод хэний үед, яагаад газрын зөвшөөрөл олгосныг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай гэв. Үнэн хэрэгтээ хотхонуудаас гадна гэр хорооллуудад үерийн аюул нүүрлэж байгаа нь хот төлөвлөлт…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр  23 цаг орчимд  Богдхан уул орчмоор аадар бороо, шөнөдөө, үүрээр, өглөөгүүр нийслэлд бороо үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд: -Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах -Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах -Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих -Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх -Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх -Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй