Зохиогч: Admin

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг. Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй. Тэгвэл…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ( 2023.09.07 ) хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Хүндэт зочны танхим”-д Улсын Их Хурлын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар угтан авч, мэндчилэв. Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол…

Дэлгэрэнгүй

Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, ЭМДҮЗ-өөс шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулах сургалт Хэнтий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалтаар Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ түүний шалгуур, цахим системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээний тариф хэрхэн нэмэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн бөгөөд Зүүн бүсийн аймгийн эрүүл мэндийн…

Дэлгэрэнгүй

Бид тэртээ 1992 онд батлагдсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхэд эдүгээ 60-ын талыг наслаад байна. Гэтэл нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын байтугай хотын төвийн хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гурванхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ.  Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгал төлөх…

Дэлгэрэнгүй

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “…Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин.  Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “…Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн…

Дэлгэрэнгүй

НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яамны хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган” яг одоо Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар оролцож, хэлсэн үгэндээ Монголын Улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч, экспортод гаргах түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж байгааг онцлов. НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишра хэлсэн үгэндээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож байна. Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа…

Дэлгэрэнгүй

2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн…

Дэлгэрэнгүй

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн – Кимоно өмсөж зураг авахуулах – Мацури хөгжөөнт тоглоом наадгай – Аялал жуулчлалын мэдээлэл – Соробан сампин – Үнэгүй сугалаа – Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах…

Дэлгэрэнгүй

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн нүүрс биржээр зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдэр гаргах бэлтгэл ажил хангагдсан. 9 дүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр гаргахыг холбогдох газруудад үүрэг болгосон.  Хөдөө аж ахуйн салбарт томоохон ухралт 2014 онд гарсан. Тухайн үед  Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Женко Х.Баттулга нар хилээр гарч буй арьс ширийг хилээ хаачихвал дотооддоо үйлдвэр ихээр баригдчихна гээд экспортлохыг хориглосноор 60, 70 мянган төгрөгт хүрч байсан ширний үнэ доошоо унаж, үнэгүйдэх процесс явагдсан. 2014-2023 онд Монгол Улсад нэг ширхэг ч арьс ширний үйлдвэр байгуулагдаагүй. Бүх юмаа хааснаар хөгжсөн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Мөн газрын ховор…

Дэлгэрэнгүй