Зохиогч: Admin

Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц…

Дэлгэрэнгүй

Жилийн жилд л явган хүний замыг засварлах ажил хийгддэг. Шугам сүлжээ засах нэрээр өмнөх жилд нь тавьсан замыг хуулж хаяад дахиад зам тавих нь иргэдийн нүднээ ил болсон асуудал. Харамсалтай нь энэ хэрээр хөрөнгө мөнгө урсаж, үргүй зардал нэмэгдэж байдаг. Энэ зуны хувьд ч энд тэндгүй зам засварын ажил явагдаж жилийн настай хавтангуудыг хуулсан. Гэхдээ гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүйгээс  бөөн хөрөнгө,  хүч болж хийсэн ажил нь олон жилийн насгүй болох нь бий. Хяналт шалгалт ч дутуу байдаг бололтой. Дээр нь ажил хийж байгаа хүмүүсийн халтуурддаг, нүд хуурдаг сэтгэлгүй зангаас болж татвар төлөгчдийн мөнгө үрэгдсээр… Төрийн ордны төмөр хашааг шинэчилсэн. Гэхдээ явган…

Дэлгэрэнгүй

Хүн ам ам цөөнтэй манайх шиг улсад угийн бичиг хөтлөх шаардлага зайлшгүй бий. Цус ойртолт үндэсний  аюулгүй байдалтай холбоотой маш эмзэг асуудал учраас айл өрх бүр угийн бичиг хөтөлж байх ёстойг бараг хүн бүхэн мэддэг. Гэхдээ төдийлөн ойшоож үздэггүй хүмүүс ч цөөнгүй байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Ш.Чулуунчимэг угийн бичгийн ач холбогдлыг монголчууддаа ойлгуулах сэтгэлээр угийн бичиг хөтлөх ёс зан заншлын талаарх судалогааг бие даан хийж, 1996 оноос эхлэн гэр бүлийнхээ удмын номыг бичиж эхэлжээ.Улмаар 2016 онд тэтгэвэртээ суусныхаа дараа Монголын угийн бичгийн холбоонд гишүүнээр элсэж мэргэжил нэгт нөхөд, залуучуудад угийн бичиг хөтлөх араг барил, туршлага эзэмшүүлэх…

Дэлгэрэнгүй

Манай улс голын эргээс 50 метр зайг онцгой хамгаалалтад авдаг. Өөрөөр хэлбэл, тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах хуультай. Модон жорлон ч адилхан гэсэн үг. Ийм л хууль үйлчлэх учиртай. Гэтэл голын голдирол дотор  баригдсан “Аqua garden” хотхоныг хүчирдэг хүн алга. Хэрэв хууль журмаа хэрэгжүүлдэг бол өдийд энэ барилга нурчих байв. Анхнаасаа баригдахгүй ч байж болох байсан. Гэвч нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай үзэлцсээр л байна. Хамгийн сүүлд гэхэд барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн сарын сүүлчээр компанийнханд хүлээлгэж өгчээ. Гэвч ажил гүйцэтгэгч “Эм Энд Жи” констракшн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” чиг үүргийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажилладаг. Тус газарт “Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000 төгрөг хураахын зэрэгцээ тухайн автомашинд зорчиж буй том хүн бүрээс 2000 төгрөг, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээллийг хүлээн авч, хянан үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03…

Дэлгэрэнгүй

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв. Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл хийлээ. Тэрбээр: -Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд…

Дэлгэрэнгүй

ХҮН-аас өчигдөр “Цавчаа ногоонуудыг нийлүүлсэн Zyle motors, Vietnam daewoo bus co.ltd компаниудын асуудлыг Солонгосын прокурор болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар ХҮН намын хуулийн баг ажиллаж байна. Маргааш БНСУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өгөх тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг хүсье. Солонгос улс дахь манай хуулийн баг эдгээр компаниудад хариуцлага тооцох хүртэл ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Элчин сайдын яам уг хүсэлтийг хүлээн авчээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй