Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл хилээр дизель  95 300 тонн, А-92 түлш 50400 тонн тус тус орж ирсэн байна. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 000 тонн байдаг бол  А-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим бий. ОХУ-ын Засгийн газраас дөнгөж хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан…

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ш.Адьша хэлсэн үгэндээ “Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Сошиалын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хальж орлоо. Тиймээс УИХ анхаарал хандуулж, шийдвэр гаргах цаг боллоо, бидэнд  засч залруулах чадамж байх ёстой” хэмээн онцлов. Түүний хэлсэн үгэнд хэвлэлийн эрх чөлөө, хүнйи эрхийг хумих өнгө цухалзаад авав. Харин гишүүний хөндсөн сошиалын хяналтгүй мэдээллийн урсгал улсын хувь заяанд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улаанбаатарт хүйтний эрч чангарснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсч байгааг эрчим хүчний салбарынхан анхаарууллаа. Дүн өвлөөр гал алдах аюул тулж ирсэн учир хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрчим хүчээ хэмнэхийг тус салбарынхан иргэдэд анхааруулахаас аргагүйд хүрчээ! Энэ өвөл байдал харьцангуй чангарах төлөвтэй болчихлоо. Гэтэл манай эрчим хүчний чадавх ямар билээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоогоос жилийн өмнө “Эрчим хүчний асуудлыг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн нь аргаа барсан хүний л үг. Тэр цагаас хойш бүтэн жилийн хугацаанд энэ салбарт ямар ахицтай ажил хийв? Байдал ийм хүнд…

Дэлгэрэнгүй

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд: -Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, тарифтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад, төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус…

Дэлгэрэнгүй

ОХУ-тай залгаа Финландын хилийн хяналтыг чангатгахын тулд офицеруудаа нэмж илгээнэ гэж Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг /Frontex/ пүрэв гарагт мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногт Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири зэрэг орны 700 орчим цагаачийг хил рүү илгээсэн гэж Финландын эрх баригчид Оросыг буруутгажээ. Харин Кремль няцаасан байна. Лхагва гарагт Финландын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг 1340 км (830 миль) урт хилийн хамгийн хойд хэсгийн шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтыг баасан гаргаас хаахаар шийдвэрлэжээ. Финланд руу хилийн 50 офицер болон бусад ажилтныг, мөн эргүүлийн машин зэрэг техник хэрэгслийг илгээж, хяналтыг чангатгана гэж Frontex-ийн мэдэгдэлд дурджээ. Нэмэлт хүчийг ирэх долоо…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн “Б” нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ. Иргэн “Б”-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр…

Дэлгэрэнгүй

УИХ-аас Нийслэлийн 2024 оны төсвийн суурь орлого, зарлагыг тооцож, улсад төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг батлаад буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд ●    Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах ●    Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлэх ●    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх ●  …

Дэлгэрэнгүй

АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр “Цэргийн анги нэгтгэл бол цэцэрлэг, ясли биш. Цэргийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг салбар байх ёстой. Гэтэл цэргийн анги нэгтгэлүүдийг дэндүү шорон шиг байлгаж байна. Буутай цэргүүд манаж, хэн ч орж гардаггүй. Хаалттай учраас тэр дотор юу болж байгаа нь мэдэгддэггүй. Энэ нөхцөлийг өөрчлөх цаг нь болсон. Эмэгтэй хүмүүсийг цэрэгт татах талаар зарим гишүүн ярихыг сонслоо. Үүний эсрэг байна” гэсэн юм.

Дэлгэрэнгүй