Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийх үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал” хэмээн нэлээд ноцтой дүн танилцуулав.
Зохиогч: Admin
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бензин шатахууны асуудлыг хэлэлцжээ. Улмаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Иргэд бухимдаж байх хойгуур дэлхийн одод нууцаар ирж VIP арга хэмжээнд тоглолт хийсэн байна. Тэр цэнгүүн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга нь бүжиглээд явж байх юм. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр, шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой биз дээ? Гэтэл найр наадам хөөж, дуу хуур болоод явж байх зөв үү? АН-аас Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэж байна” гэлээ.
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Л.Баатарсүрэн: Ховор нандин энэ дурсгалыг хадгалж үлдсэн жижигхэн хөх дэвтрээ төрийн музейд өгнө гэж бодож байна Монгол орны хөгжлийн түүхэнд алтаар бичигдэх олон өөрчлөлт шинэчлэл гарч байсныг ард түмэн мэднэ. 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үргэлжлэл болсон анхны чөлөөт ардчилсан сонгууль 1992 оны 7 дугаар…
Монгол Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7926 хүний амь нас, 367,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн бэртэж, гэмтэн, 1692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр, орон сууц, барилга шатаж, 49,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4,6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3,5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0,4 хувийг…
Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна. Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар…
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Бид төмөр замын бүтээн байгуулалт, түүний ач холбогдлын талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан. Гэвч энэ бүтээн байгуулалт аудит дүгнэлтээр маш их зөрчил, дутагдалтай гарчээ. Дүгнэлтийг зарим байнгын хороогоор хэлэлцсэн. Удахгүй УИХ дээр яригдах байх. Таны хувьд төмөр замын аудитын дүгнэлтийг нүүрсний сонсголоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр, суурь илэрхийлж байсан. Энэ байр сууриндаа хэвээрээ байгаа юу? -Тийм ээ. Монголчууд бид сүүлийн 10 гаруй жил алдагдсан боломжийн талаар ярьж байна. Нүүрсний хулгайд оролцсон, нэр холбогдсон эрх бүхий хүмүүс Монгол Улсын хөгжлийг хэдэн жилээр хойш нь шидчихэв. Энэ тухай өнөөдөр дахиад ярих нь. Мөн бидний яриад байгаа энэ олон хулгайн…
Дизелийн түлш тасарч, бензин колонкуудын ойролцоо машины урт дараалал үүсчээ. Хараал ерөөл урсгаж, дэмий л нэг төр засгийг зүхсэн залуучууд хаа сайгүй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, өдөр бүр ирж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж буй Багануурын уурхай, эмнэлгүүд зэрэг онцгой байгууллагуудыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна. Өвөлжилт хүндэрч байгаа баруун, зүүн аймаг руу ахиу шатахуун өгсөн нь Улаанбаатарт хомсдол үүсгэж байгаа. Гурав хоногийн дотор түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэлээ.
Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногуудад Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автоамашиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр гэр нурсан дуудлагаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын нэг тулгуур баганыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан бол Ховд аймгийн Цэцэг…
2023 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо. Хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Зандашатар хэлсэн үгэндээ “Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна. Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113…
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа…