Зохиогч: Admin

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд  салбарын суурь асуудлыг зохицуулдаг  анхдагч…

Дэлгэрэнгүй

АН-аас хийсэн хэвлэлийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаж уул уурхайн асуудал хариусан сайд Ж.Ганбаатарыг огцруулах санал оруулах нь зөв гэж үзсэн. Эрхэм сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан ч боловч харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Тийм хариуцлагагүй мэдээллээс болж, ард иргэд маш их хор хохирол амсч байна.  Салбарын сайд Засгийн газраа ч, ард иргэдийг ч хуурсан учраас өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ.  Сүүлдээ Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөн хяналт тавьж, шатахуун ачсан автомашиныг хянана гэдэг зүйл ярьж байна. Ийм ядуу арга ядсан төрийн бодлого явуулж байгаа учраас  сайд Ж.Ганбаатарыг яаралтай…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 11-нд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг дэмжсэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Булган аймгийн ХХҮГ-ын үйл ажиллагааны үр дүнд Лхагвасүрэн Нарантуяасайхан зээл авч хувийн аж ахуй эрхлэн амьжиргаагаа өөд нь татаж байна. Хамгийн гол нь энэ хүнд гараа хумхиад зүгээр суух бус хийж бүтээх их хүсэл эрмэлзлэл байгаа нь ийм амжилтад хүргэжээ. https://fb.watch/o_tuGMypV_/

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тус аймагт 2023 онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд бүх сумдад өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөөг гаргуулж, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 91.3 хувьтай хангагдсан байна. Улсын хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал гэсэн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Жо Байденд импичментийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэрийг албажуулах тухай тогтоолыг лхагва гаргийн орой баталлаа. Бүгд найрамдах намынхны /БНН/ хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 221 нь уг баримт бичгийг дэмжиж, 212 нь эсэргүүцжээ. БНН-ын бүх гишүүн дэмжсэн санал өгсний дотор өмнө нь уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан Кен Бак ч мөн байлаа. Харин Ардчилсан намын бүх гишүүн эсэргүүцсэн байна. Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Ж.Байденыг АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж буруутгаж байна. Гэвч тэд хууль бус үйлдлийг нотлох баримтыг хараахан гаргаж амжаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдэхдээ, өрсөлдөгчид нь өөр лүү нь худал хуурмаг зүйлээр түрий барин дайрч байна гэв. Мөрдөн байцаалт явуулах эрх…

Дэлгэрэнгүй

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм. УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга…

Дэлгэрэнгүй

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг мэдэгдлээ. Ямартаа ч өвлийн ид хүйтнээр цахилгааны хязгаарлалт хийх аюул холдож магадгүй нь. Гэхдээ манай улсын хувьд эрчим хүчний шинэ эх үүсвэрээ маш яаралтай шийдэхээс өөр гарц үлдсэнгүй дээ. Сүүлийн 30 жилд хангалттай улстөржлөө, хангалттай хувьдаа завшлаа. Харин улсын зүрх болсон эрчим хүчний хараат байдлаас гарах талаар санаачилгатай, тууштай, зоримог ажил хийсэнгүй. Энэ өвлийг ингээд давлаа гэж бодоё. Өвөл дахиад болно. Дараа дараагийн он жилүүдэд яах вэ? Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд…

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан эрчим хүчний асуудал хүндэрч эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ-аас манайд нийлүүлдэг байсан эрчим хүчний хэмжээ буурах болсонтой холбоотойгоор маргаашаас эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрлээ. Оросын  хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан. Хэзээ хэвийн хэмжээнд хүрэхийг хэлж мэдэхгүй. Байдал ингэж хүндэрч байгаа болохоор маргаашаас эхлэн эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлахаас аргагүй боллоо. Нэг ёсондоо эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож…

Дэлгэрэнгүй