Зохиогч: Admin

Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн ажлаар дамжуулан хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцлийг бүрдүүлэх, цагийн ажлын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд Оюутан, залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж санал солилцлоо. Цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дараах эерэг үр дүнгүүд гарна. Үүнд: Оюутнууд өөрсдийн хэрэгцээгээ…

Дэлгэрэнгүй

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана.…

Дэлгэрэнгүй

Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр томоохон алхам хийхээ зарласан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн АН-аас хэвлэлийн хурал зарлаж, хотын даргыг буруутгалаа. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн АН-ын намын Хүний эрх, хууль эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Гэр хорооллын хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Түмэнбаяр, Газрын харилцааны бодлогын зөвлөх Б.Хадбаатар нар оролцлоо. Тэд  “Х.Нямбаатар нь хотын дарга болмогцоо 1 сарын дотор санаачлан УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан урт нэртэй, агуулга холилдсон хууль нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” нэртэй хууль нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх, өмчтэй байх эрхэд ноцтойгоор…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.05) “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан. Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг…

Дэлгэрэнгүй

“Би энэхүү номыг редакторлохдоо нэг алдаа гаргаж. Чойсамбынхаа намтар дээр 1997 оноос МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимд багшилж байгаа гэж бичсэн байна. Гэхдээ үүнийгээ алдаа бус оноо ч байж магад гэж бодсон. Учир нь Чойсамба маань хэдийгээр тэнгэрийн оронд байгаа ч амьд ахуйдаа хэвлүүлсэн олон арван ном, сурах бичгээрээ хичээлээ заасаар, шавь нар нь түүний бүтээлээр мэдлэг оюунаа тэлсээр яваа нь үнэн юм. Тэр утгаараа түүний багшийн үйл хэрэг үргэлжилж яваа гэж ойлгож болно”. Боогий (МУИС-ийн профессор Б.Болд-Эрдэнэ) маань андынхаа номын нээлт дээр ийнхүү хэлэв. Үнэн л дээ. Ч.Чойсамба маань ном бүтээлээрээ одоо ч бидэнтэй хамт оршсоор байгаа. …”Хамт нөхөрлөж явахад мэддэггүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын “Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу НЗДТГ, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ. Сургалтын эхний ээлжид Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн 49 хорооны Засаг дарга нар хамрагдаж байна. Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах замаар иргэдийн оролцоог дэмжих, тогтвортой бүтцийг бий болгох зорилготой тус сургалтыг улс даяар зохион байгуулж, 21 аймгийн 1646 баг, нийслэлийн 204 хорооны Засаг дарга нарыг хамруулж буй. Ингэхдээ нийслэлд 25, аймгуудад 47 сургагч багшийг бэлтгэн, Засаглал, иргэдийн оролцоо Баг, хороодын түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан цахимаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам заавруудад шинэчлэн баталсан хуульд орсон зохицуулалтуудтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж, заримыг нь шинээр батлан мөрдүүлэхээр болов. Тухайлбал, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогчийн саналыг тухайн анги салбарын хамаарагдаж буй нутаг дэвсгэрт байх хэсгийн хороо нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна. Уг зохицуулалттай холбоотой заалтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн саналыг авах нийтлэг журамд нэмж тусгасан. Сонгогчийн санал авах байрыг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцан санал авах өдрөөс…

Дэлгэрэнгүй

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын “газар-агаар” ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Пуужингуудыг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээг Raytheon, MBDA компаниудын хамтарсан үйлдвэр болох COMLOG компанитай байгуулсан байна. Түүнчлэн GEM-T пуужингийн Европ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсныг  мэдэгдэлд дурджээ. Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системд зориулж пуужин худалдаж авах нь “Украинд явуулж буй Оросын дайны үеэр гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлэхэд” зайлшгүй шаардлагатай гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн НАТО-гийн мэдэгдэлд онцолсон…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсгол болсон. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Бараг бүгдээрээ өөрсдийгөө хайцаалж хамгаалцгаасан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд хурал даргалагчийг болон шинжээч нарыг буруутгах улс цөөнгүй байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Хэрвээ шүүх асуудлыг дэнслээд нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн байна гэж үзвэл сонсголыг мэдээллээр хангасан хүмүүс буруудна гэсэн үг үү? Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд хуудуутай болж таарах уу? Ямар ч байсан учир начир нь үнэн зөвөөрөө хурдан олдоосой гэж залбирахаас. Д.Лхагва

Дэлгэрэнгүй