Зохиогч: Admin

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй…

Дэлгэрэнгүй

Тендерт ялсан компани нь баахан ногоон автобус оруулж ирснээр хэрэг мандсан байдаг. Хамгийн гол нь шинэ автобусны мөнгөөр капитал засварт орсон хуучин автобус оруулж ирснийг техник мэддэг хүмүүс илчилсэн. Удаа ч үгүй “Тэнүүн-Огоо” компанийн захирлыг хулхи автобус нийлүүлсэн Солонгос компанийн захирлын хамт хорьсон. Мөн ногоон автобуснуудад мэргэжлийн хүмүүсийн техникийн оношилгоо хийлгэхэд үйлдвэрлэлийн бус аргаар угсарсан нь тогтоогдсон талаар АТГ мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулж тухайн үед хотын дарга байсан Д.Сумъябазарыг шалгаад, хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Харин  хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатарыг буруутгах үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татаад байна. Тэрбээр ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан байгаа юм. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өнөөдөр Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар…

Дэлгэрэнгүй

Нэг ширхэгийг нь 250,000-650.000 төгрөгөөр авсан “цавчаа” хэмээх ногоон автобусанд техникийн үзлэг хийж дуусчээ. Улмаар Авлигатай тэмцэх газраас уг автобусны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. АТГ-аас “Ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан” гэдэг дүгнэлт хийсэн байна.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны 4 дүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд: 1. БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна. 2. Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах…

Дэлгэрэнгүй

Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Украинд ням гарагт гэнэтийн айлчлал хийж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй тус улсад нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-гийн санд 37 сая ам.доллар хандивлахаа амлалаа. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа Украинд айлчилж буй юм. Япон улс энэхүү санхүүжилтээр нисгэгчгүй онгоц илрүүлэх систем болон бусад тусламжийг үзүүлнэ гэж К.Йоко Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хэлэлцээ хийсний дараа Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Токио мөн украинчуудад хахир хатуу өвлийг даван туулахад нь туслахын тулд Киевт таван ширхэг зөөврийн хийн турбин цахилгаан үүсгүүр өгнө гэж Камикава хэлээд, Украинд энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх улс орныхоо тууштай байр суурийг илэрхийлсэн байна. Хоёр орон Украины сэргээн босголтын асуудлыг хэлэлцэх зорилгоор Токио хотноо ирэх хоёрдугаар сарын…

Дэлгэрэнгүй

Науру гэж бяцхан арал улс Номхон далайн өмнөд хэсэгт Австрали тивээс холгүй байх. Цагтаа энэ улс шиг баян улс байгаагүй. Харин өнөөдөр огцом ядуурчээ. 1968 оны энэ өдөр Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ. Дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай. XX зууны эхний хагасын турш Науру нь “Ханган нийлүүлэгч орон” гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь “Номхон далайн фосфат” компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах…

Дэлгэрэнгүй

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа. -Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье? -Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр…

Дэлгэрэнгүй