Зохиогч: Admin

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Гэхдээ эмийн зах зээлийг атгасан хүмүүс дээрх үйл ажиллагааг эсэргүүцэж, хяналт шалгалт хийсэн УИХ-ын гишүүдэд дарамт шахалт үзүүлж байгаа гэнэ. Тухайбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд заналхийлсэн мессеж ирэх болжээ. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн “Манай хянан шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байна. Хуультай, хуулийнхаа хүрээнд хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг хооронд нь уяж үзэж байна. Энд 41 нэгж байгууллага, дээр нь хамаарал бүхий этгээд 9654 хүмүүсийг 20221 аж ахуйн нэгжтэй нь хамаарал бүхий мөн эсэхийг судаллаа. Надад…

Дэлгэрэнгүй

Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж амлаад санасандаа хүрсэн. Үүний цаана жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх бодлого давхар агуулагдаж байсан юм. Гэвч нөгөө цалингаа нэмүүлсэн жолооч нар нь бэлэн мөнгө авсаар, хууль дүрэм, ёс зүйн алдаа гаргасаар л байна. Жолооч нарыг сонгон шалгаруулна гэсэн ч нөхцөл байдал дээшилсэнгүй. Хотын дарга мөн л ТҮК-ын ажилтнуудын цалинг 3.500.000 төгрөгт хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Үүний үр дагаварт хот угаасан шал шиг болох нь юу л бол? Иргэдийн ухамсар, соёл дээшлээгүй цагт гудамж талбайн үйлчлэгчдийн цалинг нэмээд нэмэргүй шүү дээ. Өглөөнөөс орой болтол цэвэрлэсэн гудамж маргааш өглөө нь дахиад…

Дэлгэрэнгүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянан хэлэлцлээ. Өнөөдөр эмийн бүрдэл болон чанарын хяналтын асуудлыг хөндөж, үүний хүрээнд эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх эмийн шинжилгээ, зөрүүтэй дүгнэлтүүдийн асуудал, Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо, тусгай…

Дэлгэрэнгүй

Үндсэн хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. “…УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гээд 21.1 дэх хэсэгт нь заасан. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмсэн. Энэхүү шинэ тутам “дүрэм”-ээр 2024 оны УИХ-ын сонгуулийг явуулах гэж байна. Сонгуулийн жилийн өмнөхөн орсон энэ өөрчлөлтийг “сонгууль сонирхсон” улстөрчид хүндээр хүлээж авсан. Энэ нууц биш. Туршлагатай хэд нь ч, шинэ улстөрчид ч том тойрогт олуулаа өрсөлдөхдөө бэлэн биш байв. Гэвч нэгэнт батлагдсан хуулийг дагаж бэлтгэлээ базааж эхлээд байна. Харин судлаачид, экспертүүд…

Дэлгэрэнгүй

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд нь Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хайс, хашаа, байгууламж; Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж; Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл; Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг; Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ; Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт; Инженерийн шугам сүлжээний онгорхой таг,…

Дэлгэрэнгүй

Эр бяр, ид хаваараа арлын Японыг шуугиулж явсан алдарт Их аварга Асашёрю Дагвадоржийг маань хүнд өвчин ороожээ. Сүмо бол жинхэнэ эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг мэргэжлийн спорт. Түүний барилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, зүрхийг нь догдлуулж чаддаг байсан юм. Эрэмгий харц, хурц дайчин барилдаан нь сүмо бөхийг дэндүү  сонирхолтой болгодог байлаа. Асашёрютай хамт Монгол Улсын нэр цууриатдаг байлаа. Сүмо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Их аваргад аюулт өвчнийг дарах их хүч бий гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд аа, эд хавтай, эрэмгий дайчин Д.Дагвадорждоо сэтгэлийн урам хайрлацгаая. Д.Лхагвадорж

Дэлгэрэнгүй

Хавар болж Улаанбаатарчуудын өвөлжингөө хаясан нус цэр, ялгадас гэсэж эхэллээ. Үүнийг дагаад элдэв вирус, бактер агаарт дэгдэж байна. Ядаж байхад хүмүүс нохойгоо хаа тааралдсан газар нь сариулж, баалгах дүр зураг хаа сайгүй. Хөгжилтэй оронд гудамжинд нохойныхоо бохирыг гаргахыг зөвшөөрдөггүй. Харамсалтай нь Монголчууд нохойгоо гэртээ бус гадаа хүндрүүлж сургажээ. Орон сууцны ойр хавиар нэг хөглөрөх нохойны ялгадас гутлаар нь дамжаад гэрт нь орж ирнэ гэдгийг тоодоггүй нь эмгэнэлтэй. Нохой өтгөн, шингэнд хүний биед  хортой маш их вирус байдаг учраас эмч нар байнга сануулдаг. Даанч амиа бодсон бүдүүлэг хүмүүс үүнийг хүлээж авахгүй байгаа нь бусад хүмүүст гай болж байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айлын амбаар шатаж байна гэх дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг унтраасан. Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал даваа гарагт эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ. Нийт 50 гаруй тангарагтны шүүгчийг шударга байж чадахгүй хэмээн хэлсэнтэй нь холбогдуулан чөлөөлсөн байна. Боломжит тангарагтны шүүгчдийг улс төрийн үзэл бодлыг нь илтгэх асуултуудаар дамжуулан маргааш үргэлжлүүлэн шалгах ажээ. Улмаар Нью-Йоркийн 12 төлөөлөл, зургаан орлогчоос бүрдсэн багийг сонгоно. Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ. Д.Трампын хувьд АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны ерөнхийлөгч асан болж байгаа юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд…

Дэлгэрэнгүй

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод байгаа Г.Гэрэл олон нийтийн телевизийн өнөөгийн байдлын талаар сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт, бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа. Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан. Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.…

Дэлгэрэнгүй