Зохиогч: Admin

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Булган аймгуудын нутгуудаар, 20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгуудын нутгаар, Сэлэнгийн баруун талын сумдуудаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар хот орчмоор, Хэнтийн нутаг, Дорнодын баруун өмнөд талын сумдуудаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, үүний ар талаас үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт үзэгдлийн…

Дэлгэрэнгүй

МАН-аас СХД-т нэр дэвшин өрсөлдөж буй тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай иргэд сонгогчиддоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Тэрбээр өчигдөр дүүргийнхээ  20-р хорооны иргэд сонгогчидтой хийж МАН-ын мөрийн хөтөлбөрийн ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД ХҮРГЭХ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН бодлогоос танилцуулах үеэрээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан. Цаашид бид энэ мэт иргэдийн эрэлт хэрэгцээтэй асуудлуудыг шийдвэрлэх юм” хэмээн онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах талаар мөрийн хөтөлбөрийн онцлох заалтыг тайлбарлав. Монгол шиг хүн ам цөөтэй улсад нийгмийн бодлого зайлшгүй түрүүлж явах ёстой. Тэгж байж хувь ч…

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулж БНН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлье.  Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү.  Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв. Ер нь хөдөө орон нутагт…

Дэлгэрэнгүй

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 гаруй хувь, агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах болон “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих, ажлын байр бий…

Дэлгэрэнгүй

Украинд энх тайван тогтоох асуудлаарх дээд хэмжээний уулзалт Швейцарт улсад боллоо. Бюргеншток гэдэг рашаан сувиллын газарт хоёр өдөр үргэлжилсэн бага хурал хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ. Бага хуралд барууны орнуудаас голдуу, мөн хөгжиж буй зарим томоохон улс орны 100 орчим төлөөлөгч оролцлоо. Уулзалтад оролцогч 80 улс Украины “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал”-ыг Оростой хийж буй дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндэс суурь болгохыг уриалсан боловч хөгжиж буй зарим томоохон орон эл уриалгад нэгдээгүй байна. Цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн гурван гол асуудалд гол анхаарал хандуулсан эцсийн баримт бичигт Саудын Араб, АНЭУ, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Тайланд, Мексик зэрэг орнууд гарын үсэг…

Дэлгэрэнгүй

М.Бадарчийн Улсын аварга цолыг хураасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаарнэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимэг хүртээлээ: -Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, -Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, -Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олголоо. Мөн Улсын аварга О.Хангайд “үлэмж бадрах” чимэг нэмлээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу БНСУ-ын “Бюксан Инженеринг” ХХК-ий 2023 онд боловсруулсан “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”, урьдчилсан зураг төслийн суурь судалгаа болон Улаанбаатар хотын  болгох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024…

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагч АН-ын штабын ажилтны амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яаралтай арга хэмжээ авч тус нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татлаа. Мөн АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөрт эмгэнэлт илэрхийлэв. Гэхдээ энэ гарсан хэрэг бол хувь хүний л асуудал. МАН тэр ухуулагчийг тийм хэрэг хийхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, тийм боломж ч байхгүй. Архидан согтуурсан үед болсон хэрэг. Ийм байхад улстөржүүлж, улстөрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Хуулийн байгууллагын шийдэх хэрэг явдал дээр улстөрийн хүчнүүд хөндлөнгөөс оролцож, нэр хүндээ өсгөхөөр улайрч байгаа нь дэндүү…

Дэлгэрэнгүй

АН-ын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, талийгаач Б-гийн дурсгалд зориулсан зул өргөх ёслолд оролцов. Тэрээр энэ үеэрээ: “Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй. Тиймд МАН-ын даргыг албан ёсоор энэ асуудал дээр уучлалт гуйхыг шаардаж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид улс төрийн ёс зүйтэй байж, нэрээ татахыг шаардлаа. Мөн “Монгол Улс дарангуйлал, түрэмгийлэл доор амьдрах учиргүй. Монгол төрийг сонгох гэж байгаа сонгууль бодлогын уралдаан байх ёстой, хүчирхийлэл байх ёсгүй. Ард түмэн шийдвэрээ гаргаж, төрөө байгуулна. Харин МАН энэ түрэмгийллээ зогсоож байж эрүүл саруул монгол төр…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан,…

Дэлгэрэнгүй