Зохиогч: Admin

Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа. Тодруулбал, улс, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, өрхийн аж ахуй эрхлэн, нийгэмд баялаг бүтээж, хойч үедээ үлгэр жишээ болж буй Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх” Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний тариаланч өрх” Зургаан иргэнийг “Бүтээлч ахмад” Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.Өнгөрсөн хугацаанд нийт 197 өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгаруулж, өрхийн тариалан эрхэлж тухайн жилдээ хамгийн их ургац авч өрхийн хэрэгцээнд нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн 45 ахмад тариаланчийг “Алтан түрүү” өргөмжлөл,…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг…

Дэлгэрэнгүй

БЗД-ийн 41 дүгээр хорооны иргэн Бадам: Манай хотхоны оршин суугчдын фейсбүүк групп гээч юм байдаг. Ихэвчлэн ажилгүй, хэл амаа билүүдсэн, аливааг дандаа харлуулж гутааж суухаас өөр ажилгүй авгай хүүхнүүд ордог юм билээ. “Гадаа хүүхдүүд шүлсээ хаяад байна. СӨХ ирж цэвэрлэ. Хажууд баригдаж байгаа байшингийн хөөсөнцөр хийсээд байна СӨХ болиул. Гадаа яагаад машинаа угааж болдоггүй юм бэ” ч гэх шиг эрүүл хүнээс гарамгүй сонин сонин юм бичдэг хүмүүс олон. Өөрсдөө болохоор орон сууцны соёлын талаар А ч мэдэхгүй шүү дээ. Хогоо хаа тааралдсан газраа хаяна. Орцонд тамхидана, архи ууна. Бусдад шаардлага тавих талаар ямар ч ойлголтгүй. Аймаар муухай амиа бодсон арчаагүй…

Дэлгэрэнгүй

Дараагийн мэдэгдлийг хүргүүлэх хүртэл ОХУ-ын Олимпын хороог Олимпын хөдөлгөөнөөс түр хасах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо (ОУОХ) гаргалаа. Ийнхүү түдгэлзүүлснээр Оросын Олимпын хороо нь үндэсний олимпын хорооны хувиар олимпын хөдөлгөөнөөс санхүүжилт авах боломжгүй болж байна гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс мэдэгдэв. Дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Оросын Олимпын хороо Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын Олимпын зөвлөлийг гишүүнээр элсүүлсэнтэй холбоотой юм. “Энэ шийдвэр нь Украины үндэсний Олимпын хорооны бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” гэж М.Адамс мэдэгджээ. Украины дээрх бүс нутгуудыг ОХУ өөртөө нэгтгэснээ зарласан билээ. Аравдугаар сарын эхээр Оросын Олимпын хороо ОУОХ-ны эсрэг Швейцарын шүүхэд нэхэмжлэл гаргаж, найман сая…

Дэлгэрэнгүй

…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм. Ордны “Мюратын танхим”-д Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн Лхагва гаригт хийдэг бол жил бүрийн 7 дугаар сарын 14-ний өдөр буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг.…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажил, нийслэлийн бондын талаар ямар бодлого баримталж буйг асуусан юм. Нэр дэвшигч Х.Нямбаатар хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар санаачлан боловсруулж, энэ сарын 10-нд өргөн мэдүүлсэн юм. Дээрх хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Энэ нь 2023 оны 10 дугаар сарын 15-наас хойш уг хуулийг шинэчилж, өөрчилж болохгүй гэсэн цаг хугацааны нөхцлийг тодорхойлсон заалт юм. Гэвч,…

Дэлгэрэнгүй

АН-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр ” Х.Нямбаатар Хууль зүйн сайдын ажлаа өгчихсөн бол  саяхан огцорсон  Д.Сумъяабазар дээр гомдол гаргах хэрэгтэй. “Миний өмнөх дарга хууль зөрчсөн байна, албан тушаалаа урвуулан ашигласан байна” гэж. Энэ бол зарчмын асуудал шүү дээ. Ингэж чадахгүй бол хоорондоо хуйвалдсан гэсэн үг. Хамгийн сонин нь баахан амлалт өгч УИХ-ын гишүүн, сайд болчихоод хугацаанаасаа өмнө татгалзаж байна. Өнөөдөр Үндсэн хуулиараа Х.Нямбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй. Үндсэн хууль дээрээ дөрвөн жил гээд заачихсан. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайлангаа сонгогч нартаа тавих хэрэгтэй. Замаас нь зугтааж болохгүй. Ер нь Х.Нямбаатарыг хотын…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзав. Барилгын салбарын харьяа агентлаг, нэгжүүдэд ашиглагдаж буй цахим системүүд өөр өөрийн салбар нэгж байгууллагад харьяалагдаж, хөгжүүлэлт хийгддэг, мэдээллийн урсгалыг нэг системээр авах боломжгүй, нэгдсэн бодлого, мэдээлэл солилцоо дутмаг байна. Салбарын байгууллага тус бүр албан хүсэлтээр хандаж иргэд мэдээлэл…

Дэлгэрэнгүй