Зохиогч: Admin

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар: -Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно; -Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ; -Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж,…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг 5 хувь болгох санал гаргаж, улмаар ард иргэдээс санал авч эхэлсэн билээ. Иргэдийн хувьд мэдээж орлогыг нь нэмэх гэж байгаа сайхан ажлыг дэмжиж л таарна. 100 мянган хүний санал ядах юмгүй цугларна. Энэ утгаараа хүмүүсээс санал авч ажил удах хэрэг байсан уу, үгүй юү? Хамгийн гол нь Сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Энэ бол сонгууль угтсан пиар” хэмээн шулуухан мэдэгдсэн. Монгол Улсын төсөв санхүүгийн тооцоон сууж байгаа Б.Жавхлан сайдын хувьд эдийн засгийн нөөц бололцоог Г.Занданшатараас илүү мэдэх нь тодорхой. УИХ-ын даргын хувьд  “Үргүй зардлыг…

Дэлгэрэнгүй

Хятадын хамгийн том шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох “Цинтао” шар айргийн үйлдвэрийн ажилтан түүхий эд буюу бүтээгдэхүүний орцонд шээж буй видео цахим ертөнцөд тархаж эхэлжээ. Энэ долоо хоногийн пүрэв гарагт онлайн орчинд цацагдсан уг бичлэгийн дагуу хяналт шалгалтын ажил эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. “Цинтао” шар айраг үйлдвэрлэгч компанийн зүгээс “Манай компани аравдугаар сарын 19-ний өдөр Цинтао шар айраг үйлдвэрлэдэг 3-р үйлдвэрт болсон ?үйл явдалтай холбоотой бичлэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Бид хэргийн талаар нэн түрүүнд цагдаагийн байгууллагад хандаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд  мөрдөн байцаалтад орсон. Одоогийн байдлаар уг соёолжны савыг бүрэн битүүмжилсэн. Манай компани менежментийн бүтцээ сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан ажиллаж байна” хэмээжээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна. Ажлын байрны шинжилгээгээр тухайн ажлын байрны ачаалал, албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажлын цагийн алдагдлыг илрүүлэн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг судалж, дүгнэх юм. Мөн тус шинжилгээгээр тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлох боломжтой. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны…

Дэлгэрэнгүй

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн зарлан хуралдуулж буй  энх тайвны дээд хэмжээний уулзалт (Cairo Peace Summit) аравдугаар сарын 21-нд буюу өнөөдөр болно. Уг дээд хэмжээний уулзалтын зорилго нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг намжаах, гал зогсоох тохиролцоонд хүрэх, Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох явдал юм. Египетийн нийслэл Каир хотноо болох дээрх уулзалтад 30 гаруй улс, олон улсын гурван байгууллага оролцохоо мэдэгджээ. “Энх тайвны дээд хэмжээний уулзалтад” НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, мөн Арабын хэд хэдэн улс, Турк, Грек, Киприйн удирдагчид оролцоно гэж өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Италийн Ерөнхий сайд Жоржия…

Дэлгэрэнгүй

Сургуулийн хүртээмж муугаас сурагчид 3 ээлжээр хичээллэх үзэгдэл арилсангүй. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн номын дуу сонсч байна гээд бодохоор сургалтын чанар ямар байх нь ойлгомжтой. Цэцэрлэгийн ачаалал ч хэтэрч, хүссэн хүүхэд болгоныг авах боломж муу хэвээр байна. Сургууль, цэцэрлэгийг шинээр барих шаардлага байсаар байна. Гэхдээ энэ жишээ бол хотын хүн ам хэт их өсч, төвлөрөл нийслэлд зонхилсны гэрч юм. Уулын бэлээс оройг нь хүртэл бүрхсэн гэр хороолол нь барилгажихгүй, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн 12-16 давхар барилгыг шавуулаад байхаар тухайн бүс нутаг, орчинд ачаалал ямар байх нь дэндүү тодорхой. БЗД-ийн 15…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлжээ. Гэхдээ ийм санал асуулга  явуулах хэрэг байсан уу? Иргэд мэдээж хувь хэмжээг нь нэмэхийн төлөө л саналаа өгнө шүү дээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй