Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм. Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар:  Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах  төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов. Тус…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. -Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай яриа гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар танилцуулсан уу, ямар үндэслэлээр ийм санал гаргасан бэ? -Тийм санал огт гаргаагүй. Засгийн газрын хуралдаан дээр ийм зүйл яриагүй. Харин энэ тав дахь өдөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээнэ. Олон улсын тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулна. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ.…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол шинжлэх ухааны яам, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд “Хуурамч эмийн тухай ойлголт, Монгол Улсад ямар…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогт сонгогдсон чинь Ц.Элбэгдоржийн талынхан ихэд дургүйцэж, хилэгнэж байгаагаа нуусангүй. Учир нь Т.Батцогт нь Х.Баттулгын хүн юм байх. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд эрх ашиг, үзэл бодлын том зөрчил бий. Мань хоёр нэг л хэл амаа ололцож чадахгүй байгаа нь Элбэгээгийн мэдлийн гэгддэг сайтад гарч буй Х.Баттулгын эсрэг дайралтуудаас тодорхой харагддаг. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Улсын ерөнхий прокурорт хандаж Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт тавих үеэрээ “Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх баримт…

Дэлгэрэнгүй

Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг лхагва гарагт “амжилттай хөөргөж”, тойрог замд орууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Пёньян пуужин хөөргөх нь өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх “хууль ёсны эрх” хэмээн мэдэгдээд, “дайснууд аюултай цэргийн ажиллагаа” явуулж байгаа энэ үед улс орны дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд “ихээхэн хувь нэмэр оруулна” гэж KCNA мэдээлжээ. “Чоллима-1” пуужин урьдчилж тогтоосон нислэгийн траекторын дагуу хэвийн нисэж, тагнуулын хиймэл дагуул “Маллигён-1”-ийг 22:54 цагт буюу хөөргөснөөс хойш 12 минутын дараа тойрог замд оруулсан гэж дээрх мэдээнд дурдсан байна. Энэ нь лхагва гарагт эхлэх байсан пуужин хөөргөх ес хоногийн хугацаанаас өмнө болжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөх ажиллагааг газар дээр нь хянаж, эрдэмтэн, техникийн ажилтнууд зэрэг уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүст баяр хүргэсэн гэж тус агентлаг мэдээлэв. Мөн Пёньян ойрын хугацаанд тойрог замд дахин хэд хэдэн хиймэл…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна. Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм. Одоогоор туршилтын байдлаар, нийгмийн хариуцлагын хүрээнд  2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа. “Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын 7 дугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 251 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал: 17-ны өдөр 62 18-ны өдөр 46 19-ний өдөр 82 20-ны өдөр 61 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Дэлгэрэнгүй