Түгжрэл бага, зам харьцангуй чөлөөтэй байлаа. Автобус ч нэгдүгээр эгнээгээрээ саадгүй явж байв. Гэтэл хоёрдугаар эгнээнээс жижиг тэрэг баруун гар дараад ороод ирлээ. Автобусны жолооч тормос гишгэсэн ч жижиг тэргийг мөргөчихөв. Ажилдаа яарсан хүмүүс хараал зүхэл болцгоон автобуснаас бууцгаалаа. Харин 60 хол гарсан насны өвгөн жижиг тэрэгний жолооч бүсгүй рүү элдвээр дайрч, улмаас цохиод авлаа. Нөгөөх нь цагдаа дуудна шүү хэмээн тэнхээ мэдэн чарлав. Гэтэл өвгөн бүр уурсаж “Чамайг алчихна шүү” хэмээн дайрлаа. Сэтгэцийн хувьд хэвийн бус нь илт. Дайны хажуугаар дажин гэгчээр өөр нэг халамцуу өвгөн “Гичий минь аятайхан явж сур” гэж ирээд зодоонч өвөөтэй хүч хавсрав. Зарим ахмад…
Зохиогч: Admin
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.06) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.…
Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? -Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг…
Гарцаараа, ногоон гэрлээр гарч яваад машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ нь дүрмээ барьдаггүй жолооч нарын шууд буруутай үйлдлийн үр дагавар юм. Ногоон гэрэл асахаар зам хөндлөн гарахаар ухасхийх нь гарцан дээр байсан хүмүүсийн буруу биш шүү дээ. Харамсалтай нь балмад жолооч нарын гай тэднийг отож байдаг нь дэндүү аймшигтай. Өөрөөр хэлбэл, ногоон гэрэл асангуут зогсох ёстой гэдэг үүргээ ойлгодоггүй бүдүүлэг жолооч нарын нийгэмшээгүй хандлага мөн ч олон хүнд гай тарьж байна. Ялангуяа 18 цагаас хойш зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохио зөрчих хэрэг гаарч байна шүү, хуулийнхан минь ээ! Үүнийг яаралтай…
УИХ-ын дарга Г.Занданшатар ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. УИХ-ын дарга эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан байна. Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ. Тэгвэл өнөөдөр (2023.12.05) иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцсан байна. АН-ын…
Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын…
Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, хуралдааныг удирдан явуулж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ. Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан бүрэн эрх нь түтгэлзсэн “Ажнай” гэх Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар ирж мэдээлэл хийж, асуултад хариулж байгаа бол гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж гадаадад явж байгаа учир оролцох боломжгүй гэдэг хариулт өгсөн байна. Д.Дорж
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой даваа гарагт Бээжин хотноо уулзлаа. Хятадад энэ оны эхээр хийсэн А.Лукашенкогийн төрийн айлчлалын үеэр Хятад-Беларусийн харилцааны өндөр түвшний хөгжлийг ахиулах талаар талууд чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг Ши Жиньпин онцлоод, түүнээс хойш хоёр орон улс төрийн харилцан итгэлцэл, уялдаа холбоо бэхжиж байгааг хэллээ. Хятад улс Беларусьтай өрнүүлэх харилцаагаа стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжиж, Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж ирсэн гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн Хятад улс Беларусьтай стратегийн уялдаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, харилцан бие биенээ тууштай дэмжиж, бодит хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Бүс ба Зам” санаачилгыг анх дэвшүүлснээс хойш 10 жилийн хугацаанд хамтын ажиллагааны баримт…
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын…
АН үүсэн байгуулагдсан ойн баярыг угтаж зохион байгуулсан форум дээр тус намын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Баян, ядуугийн ялгаа хамгийн дээд цэгтээ яаж хүрдгийг бид харж байна. Хүүхдэдээ хоол хийх махаа худалдаж авч чадахгүй болсон байна. Ээжүүдийн нуруун дээр ирэх дарамт маш их болсон байна. Дарга нийгмийн золиос бидний ирээдүй болж байна. . Ардчиллын эмэгтэйчүүл сэтгэл зүрхээрээ энэ асуудал руу хүчтэй ороосой гэж хүсэж байна” хэмээв.