Киночид одоо алаан хядаан, цус нөжөө орхиод ард түмнийг соён гэгээрүүлэх тэр үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ! Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ араар тавилт, хормойны хэрүүл, үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон, цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал… Муу лалрыг ална, гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П… гэдэг хачиг шиг халдвартай муухай үг киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ? Хүний тэргүүн дээр архи, пивоны шил хагалах бол юу ч биш. Толгойгоо…
Зохиогч: Admin
Тайванийн засаг захиргааны тэргүүн болон хууль тогтоох байгууллагыг сонгох сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:00 цагт 17 700 гаруй санал авах байранд эхэллээ. Засаг захиргааны тэргүүний сонгуульд эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас Лай Чин Тэ, хамгийн том сөрөг хүчин болох Гоминдан намаас Хоу Ю Их, хоёр дахь том сөрөг хүчин Тайванийн Ардын намаас Ко Вэн Же нар нэр дэвшиж байна. Бээжингийн шахалтыг эсэргүүцэх амлалт өгч буй Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхээ үргэлжлүүлэх үү, эсвэл Хятадтай яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэхийг уриалж буй сөрөг хүчний намууд засгийн эрхэнд гарах уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор Тайванийн нэг танхимтай хууль тогтоох байгууллагад Ардчилсан дэвшилтэт нам олонхын суудал эзэлж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд аль нэг нам дангаараа…
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим байгуулагдсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов. Уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж буй. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг нийлүүлэх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3…
Монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Хүүхдийн ордон хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйлан Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир, спортын улсын хороонд хичээллэх болж байгаа юм. Анх 1958 онд Монголын Пионер сурагчдын ордон үүсэн байгуулагдсан үеэс Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлжээ. МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН НӨТБ
Нийслэлд цас орох тусам гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрдэг. Учир нь цасаа арилгах, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажил дутуу дулимаг, туйлын хангалтгүй хийгддэг учраас тэр. Ганцхан өдөрт 103 хүн халтирч унаснаас бэртэж гэмтсэн гээд боддоо. Энэ янзаараа бол 10 өдөрт 1000 хол давсан хүнийг гэмтэх аюул хүлээж байна гэсэн үг. Гэр хорооллоос гадна орон сууцны хорооллуудын орчин тойронд эрсдэл өндөр хэвээр байна. ТҮК-ийн хэдэн ажилтан хэдэн өдөр цас малтаад хүчрэхгүй байна. СӨХ-ийн хэдхэн үйлчлэгч хэр чинээгээрээ цастай ноцолдож байгаа харагдсан. Гэхдээ хүч нь хүрэхгүй байна. Оршин суугчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө цас цэвэрлэх ажилд оролцоход яагаад болохгүй гэж!…
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн…
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.12/ хуралдан “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан. Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл…
Монголч эрдэмтэн Ю.Н.Кручкин: Улаанбаатарт хүмүүс, машин чихэлдэж байна. Нэгэнт машинууд багтахаа больсон бол ямар нэг аргаар хязгаарлах хэрэгтэй. Цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх хэрэгтэй. Сингапурт Засгийн газрын гишүүн, сайд нь албаны машингүй. Тэд такси, метро, автобусаар ажилдаа явдаг. Гэтэл Монголд Засгийн газрын ордны хажууд хэчнээн олон машин байна. Улаанбаатарт том дарга нар нэг газарт ойр амьдарч байгаа. Тэндээс нь тусгай хэдэн автобус явуулахад болно. Ядаж амьдрал мэдрэг. Дарга, албан тушаалтнууд утсаа авч сурах хэрэгтэй. Утсаа авч чадаагүй, ярьж сураагүй юм бол эргээд залга. Монгол дарга нарт ийм соёл байхгүй. Тэр тусмаа сайд хүмүүс чинь танихгүй утаснаас залгасан бол эргэж хэзээ ч залгадаггүй.…
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн талаар ярилцлаа. -Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь адилгүй байна. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу? -Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш яаралтай батлах шаардлагатай. Нэг удаа хойшилсон. Дахиж хойшлуулж болохгүй хууль бол энэ. Учир нь УИХ уг хуулийг дахин дахин хойшлуулаад байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл очих болно. Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том аюул. Эдийн засаг талаасаа уг хуулийг яагаад нэн даруй батлах ёстой юм бэ…