Зохиогч: Admin

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ. Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ…

Дэлгэрэнгүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг улираан томилох нь зүйтэй гэдэг шийдвэрээ эцэслэжээ. Харин НИТХ-ын даргад Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярыг томилохоор тохиролцсон байна. НИТХ-ын анхны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-д МАН 40 суудал авсан болохоор Х.Нямбаатар, А.Баяр нар ногоон гэрлээр батлагдах нь тодорхой. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа. Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм.…

Дэлгэрэнгүй

Дугуйн замгүй Улаанбаатарт скүүтэр, цахилгаан дугуй, гинжит дугуй, мопед, мотоцикль оруулж ирснээс осол аваар тасрахаа больж, улсдаа ганц байдаг Гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрлээ. Явган зорчигчид тайван амгалан явах ямар ч орчин алга! Хүмүүс ардаа нүдгүй болохоор араасаа ирж байгаа скүүтэр, дугуйг харах боломжгүй. Иймээс ихэвчлэн араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэж хохирсоор байна. Сүхбаатарын талбай ч амгалан тайван алхах боломжгүй болоод удаж байна. Ялангуяа шөнийн цагаар дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтэр, тэр ч бүү хэл мотоцикль унасан хүүхэд, залуус сүрэглэн Сүхбаатарын талбайг эзэгнэж хүүхдүүдийн дураараа гүйлдэх боломжийг устгаж байна. Шинээр ажилдаа орох нийслэлийн ИТХ, Засаг дарга энэ асуудалд онцгой анхаарахгүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2024 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм,…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуульд нэг ч удаа АН болон бусад нам эвслээс сонгогдож байсан түүхгүй “улаан” гэгддэг Говь-Алтай аймаг 2020 оноос хойш цэнхэртэх болсон юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны орон нутгийн сонгуульд тус аймгийн бараг бүх суманд АН ялалт байгуулсан билээ. Энэ удаад ч Алтайчууд АН-ыг сонгожээ. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймагт Ардчилсан Нам олонх боллоо.  Урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 29 мандатын 18-д нь АН, 11-д нь МАН ялалт байгуулсан тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.  Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард…

Дэлгэрэнгүй

Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа. Нийслэлийн 45 мандатын 40-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Харин аймаг, орон нутгийн дүнгээр бол 21 аймгийн 7-д нь АН ялалт байгуулсан байна. ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн парламентад суудалтай намуудаас нийслэлд нэг ч хүн сонгогдсонгүй. Сүүлд авсан мэдээгээр НИТХ-д урьдчилсан дүнгээр 8 суудал аваад байсан АН сүүлчийн дүн гарахад 3 суудлаа алдсан байна.

Дэлгэрэнгүй