Зохиогч: Admin

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, Д.Сумъяабазарыг хотын намын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллахыг дэмжлээ. Ийнхүү хотын экс дарга ирэх сонгуульд хотын намын хороог удирдаж орохоор боллоо. Өөрөө ч УИХ-д нэр дэвших нь тодорхой болж байна. Бүр жагсаалтын нэлээд дээгүүр бичигдэх боломжтой болно гэсэн үг. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу. 65efd30c80ae7649f2a465d7 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Өнөө, маргаашдаа буюу III/12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна. Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөе. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд…

Дэлгэрэнгүй

2016 оны сонгуулиас хойш даргаа сонгож чадахгүй будилж ирсэн АН-ын Үндэсний бодлогын хороо 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Л.Гантөмөрийг намынхаа даргаар сонгож билээ. Улмаар Дээд шүүх энэ шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж Л.Гантөмөрийг бүртгэж авсан юм. Гэхдээ энэ нь тус намын бүлэг фракцуудын зөрчлийг дарах, эв нэгдлийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Х.Баттулга тэргүүтэн өнөө хэр бууж өгөлгүй зууралдсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нарын тус намд байр суурьтай хүмүүс Л.Гантөмөрийг МАН-ын тавиул хэмээн шууд нэрлэж, бүр авлигын хэрэгт холбоотой учир хилийн хоригт оруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед намынхаа…

Дэлгэрэнгүй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 830 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6…

Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан. Үүний улмаас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээв. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Хятадын удирдагчид энэ онд эдийн засгийн загвараа өөрчлөхийн зэрэгцээ технологийн инновацид анхаарлаа хандуулахын тулд амбицтай өсөлтийн хурдыг бий болгоно гэж амласан. Гэвч Бээжин энэхүү алсын харааг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг өсгөхөд томоохон түлхэц өгөх арга хэмжээг эсэргүүцэж байгаа нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, тэднийг өөр гарц хайхад хүргэв. Мягмар гарагт Ерөнхий сайд Ли Цян 2024 онд эдийн засгийн өсөлтийн 5 орчим хувь дээр хадгалах зорилтыг зарласан. Тэрээр мөн аж үйлдвэрийн шинэчлэлийг нэн тэргүүний зорилт болгож, технологийн шинэчлэлд түшиглэн ажиллахаа амлав. Үүний дараа Хонг Конгийн Hang Seng индекс 2.6 хувиар уналаа. Энэ долоо хоногт индекс…

Дэлгэрэнгүй

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутагт ажиллаж, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэй уулзаж байна. Дархан-Уул, Орхон аймагт болсон уулзалтаар гишүүд улс оронд нүүрлээд буй авлига, хулгайн асуудалд анхаарал хандуулж, “Үндэсний Эвсэл”-ийн зүгээс эдгээр асуудалд ямар шийдэл эрэлхийлж байгаа талаар хэлэлцлээ. Мөн Үндэстнээрээ баяжья уриалгыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх бодлого, шийдлийн талаар нээлттэй ярилцав. Түүнчлэн Орхон аймгийн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: “Би “Үндэсний эвсэл”-ийг саяхан албан ёсоор байгуулсан ч энэ бол анхдагч нь ердөө биш. 2010 оны 9-р сарын 15-нд МАН-ын гишүүн, түүний дэргэдэх НАМЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод нэг зүйл надад анзаарагдсан нь иймэрхүү улстөржсөн, улаан цэнхэрээрээ хуваагдсан байдлаараа бид хол…

Дэлгэрэнгүй