Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлснөөр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон гэж прокурорууд даваа гарагт мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан өөрийн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан өгсөн төлбөртэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгагдан Манхэттэн хотын шүүхэд дуудагдсан бөгөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдэгдлийг С.Дэниэлсээр хийлгэхгүйн тулд түүнд мөнгө төлсөн гэж прокурорууд үзэж байна. Прокурор Мэтью Коланжело хэлэхдээ “энэ бол 2016 оны сонгуульд нөлөөлөх, хууль бус мөнгийг ашиглан Д.Трампыг сонгуульд ялахад туслах, түүний зан авирын талаар сөрөг зүйл хэлсэн хүмүүсийн амыг таглах зорилгоор сайтар төлөвлөж, удаан хугацаанд явуулсан хуйвалдаан байсан” гэжээ. Энэ бол жинхэнэ сонгуулийн луйвар байсан” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. Шүүх хурлын үеэр Д.Трампын өмгөөлөгчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Өмгөөлөгч Тодд…
Зохиогч: Admin
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт нэгэн арга хэмжээн дээр “Авлигачид “Өнгөрснийг битгий ярь. Ирээдүйг ярь” гэж уриалдаг болжээ. Авлигал ирээдүйг хулгайлдаг. Авлигыг дүгнэхгүй бол ирээдүй гэж байхгүй. Тиймээс би ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө, шинэ мянганы залуучуудын төлөө, тэдэнд одоогоор хөнгөн ачаа үлдээхийн төлөө л тэмцэж байгаа шүү” гэсэн байна. Түүний ингэж хэлсэн нь сүүлийн үед тойрч бужигнаад байгаа томоохон гэж болох, бас ноцтой гэж хэлэхээр асуудалтай холбоотой бололтой. Сарын өмнө дөө, удахгүй болох 2024 оны сонгууль хүлээгээд, улс төр ажин түжин байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон. Үүний бэлтгэл ажил болгож Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн юм. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг…
АН комедиан Д.Амартүвшин хэмээх “мааз” залуугийн Либертари гэх намын хүсэлтийг болгоож сонгуульд хамтарч оролцохоор болжээ. Д.Амартүвшин бол улстөрийн туршлагагүй хэрнээ УИХ-ын гишүүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд нам байгуулсан хүн. Нам байгуулахаар л улстөрч болчихдог юм гэж хаана байхав дээ. За тэр яахав, хүний эрхийн асуудал гэж бодоё. Хамгийн гол нь Д.Амартүвшингийн “АН-ын зүгээс манай нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас бидний хооронд хол зөрүүтэй зүйл алга. Та бүхэн либертари үзлээ яриад явахад АН-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. АН-ын хувьд Монгол Улсад байгаа хоёр дахь том улстөрийн хүчин. Тийм ч учраас сонгуулийг ашиглаад, ийм том намаар дамжуулж либертари үзэл…
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот болон Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Алтанбулаг гэсэн дөрвөн сумаар орлоо. Эмийн чанар, үнийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулсныг орон нутгийн ахмадууд сайшааж байна. Гэхдээ “Бид ямар эм ууж ирэв ээ? Яагаад ард түмнээ бодсонгүй вэ?” гэж нэхэл хатуутай асуух бухимдсан хөгшчүүд олон таарав. Тэд учрыг нь заавал олж өгөөрэй гэж Ж.Чинбүрэн гишүүнд захисныг уламжлая. Д.Лхагва
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо. Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны…
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Баян” хэмээх Базарааг баривчилсан нь эрх баригчдын дотоод зөрчлийг харуулсан явдал боллоо гэв. Тэрбээр “Бизнес эрхлэгчдийг баривчилсан нь тавилттай жүжиг болж байна. Нэгдүгээрт, энэ нам дангаараа засагласан үед ямар нэгэн үйл явцыг дандаа сөрөг хүчний эсрэг болгож харагдуулах улстөрийн зорилготой баривчлагаануудыг сүр дуулиантай зохион байгуулдаг. Н.Энхбаяр даргыг барих үед ч, “баян” Базараа гэдэг хүнийг барих үед ч бүр нэг зохион байгуулалттай ажиллалаа. Тэр Базарааг АН-ыг, бас Үндэсний эвсэлийг санхүүжүүлсэн гэж ярьж байна. Хоорондоо огт холбоогүй хүмүүсийг санхүүжүүлж байна гэж зарлаж байгаа нь эрх барьж байгаа намын хувьд дотоод том зөрчилтэй байгаа…
“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн тухай улс даяар шуугиж байна. Баруун зүүнээрээ хуваагдаад завсар зайгүй ярьцгааж байна. Үзэл бодол, өнгө мөнгөний ялгаа нь ус тос хоёр шиг зааглагдаж, угаасаа монголчууд эвлэж нийлэхээсээ өнгөрсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өнгөрсөн 30 жилийн лай ланчиг барагдахааргүй их хураагджээ. Худал хуурмагийн хар манан тэнгэр бүрхэн харанхуйлж, үнэний гэгээн наран үүлэн чөлөөний завсраар ёлтойх төдий болсон билээ. Энэ бүхний бурууг улс төрийн намууд бие биедээ тохох гэж оролдох тусам хар цагаанаараа улам ялгарч байна. Зоригийн хэргийн эзэн анхнаасаа л тодорхой байсан. Эрдэнэтийн луйврийн эзэн ч бас тодорхой байсан. Хууль шүүхийнхнийг гартаа оруулж, гав гинжний түлхүүрийг гартаа оруулсан…
Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуургатай байна. Цаашлаад 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр…
“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно. Дашрамд дурдахад Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна. Монголын…