Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, -Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, -Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх, -Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй…
Зохиогч: Admin
Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үерийн далан, суваг нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна. “ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР” ОНӨААТҮГ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол…
АН-ын Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ тодруулсны дараа хэд хэдэн горилогч тойргоо голж сүйд майд болж билээ. Тэдний нэг бол элийрэгч хэмээх Ц.Уянга. Түүний хувьд АН-д элсээд жил ч болоогүй байхдаа энэ том намын нэр дээр мандат авсан нь гайхалтай. Хамгийн гол нь тооноор орж ирчихээд шууд л УИХ-д нэр дэвшихэд Ц.Элбэгдорж хамгийн их нөлөөлсөн гэдэг нь үнэн. Насаараа энэ намд зүтгэсэн үнэнч хүмүүст нь тойрог олдохгүй байхад шууд нөлөөгөөр мандат авчихаад “Би СХД-т нэр дэвшихгүй. Хандивласан мөнгөө буцааж авая” гэж намын удирдлагуудаа шантаажилж байсан тэрбээр тойрогтойгоо үлдсэн бололтой. Д.Дорж
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав. Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч,…
АН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшсэн С.Баярцогт СЕХ-ны босгыг давж чадалгүй хасагдлаа. Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол сонгуульд өрсөлдөх хууль зүйн боломжгүй. МАН эрх барьж байгаа Сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулчихсан юм. Энэ нь С.Баярцогтоос гадна Н.Номтойбаяр зэрэг хэд хэдэн хүнд үйлчиллээ. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд нам дотроо хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нь бас нөлөөлсөн гэж үзэж болох талтай. Х.Баттулга тэргүүтэй түүний эсрэг бүлэглэл АН-д харьцангуй нөлөөтэй байж чадсан бөгөөд санасандаа хүрэв бололтой. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа С.Баярцогт нарыг шүүхээр яллуулсан гэдэг ойлголт түгээмэл бий. Хамгийн гол нь тэрбээр нам…
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 29 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 11 иргэний эрүүл мэнд, амь нас, 735 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Гол усны ослоос сэрэмжтэй байж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна. Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд түр зуурын хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас ОБЕГ сэрэмжлүүлж байна
Тайландын Бангкок хотноо болж буй Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээний эмэгтэйчүүдийн 54кг жинд манай тамирчин М.Энхжаргал сүүлийн тоглолтоо Венесуэлийн тамирчинтай хийж3:2-оор буулган авч, Парисыг зорих эрхээ хүртлээ. Манай манай олимпийн тэмцээнд оролцох тамирчдын буухай үргэлжилж байна.
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд: Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр зорчих Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын…
Аль 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халсан биз дээ? 2024 оны сонгуульд өрсөлдөж буй намууд “Эдийн засгийн эрх чөлөөг яаж хангах юм?”, “Хувийн хэвшлийн хөгжих бололцоог яаж бодитойгоор дэмжих юм?”, “Бизнес дэх төрийн оролцоо, чөдөр тушааг яаж бууруулах юм?”, “Баялаг бүтээгчдэд учирч буй дарамтыг хэрхэн үгүй хийх юм?”, “Бизнесийн орчин дахь улстөрийн нөлөөлөл, намчирхал, шударга бус өрсөлдөөнийг яаж устах юм?” гэдэг чиглэлээр ямар бодлого, зорилт боловсруулснаа мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж маш тодорхой танилцуулмаар байна. Зүгээр хоосон амлалт бол хэрэггүй! Хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн энэ хоёрхон эрх чөлөө л ард түмний хувьд…