Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
Зохиогч: Admin
МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч эвслийн Засгийн газар байгуулахаас татгалзахгүй бололтой. Лу.Гантөмөр ч шинэ Засгийн газарт АН орж, хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл АН доторх хэсэг бүлэг нөхдүүд энэ шийдвэрийг сөрөөд эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, эрх баригчдад хяналт тавих ёстой. Засгийн газарт орох, эсэх асуудлыг ҮБХ-гоор хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэв. Үүнээс болоод тус намд мөн л үл ойлголцол үүсэх нь. Д.Лхагва
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. Мөн НИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын хүрээнд есөн дүүргийн Засаг даргын захирамжаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 314 байршлыг баталсан байдаг. Дээрх дурдсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах…
УИХ-ын сонгуульд 54 орчим хувийн саналаар ялалт байгуулсан МАН дотор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хувилбар сонсогдож байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын суудалд заларч, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдэж, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр хоёрын нэг нь УИХ-ын дарга болох тохироо хийгдсэн аж. Удахгүй томилгоо тодорхой болно. Д.Дорж
АНУ-ын Төрийн депертамент Монгол Улсын Их хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа Монголын ард түмэнд баяр хүргэжээ. Уг мэдээлэлд “2024 оны 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн оролцож, ардчилсан сонгох эрхээ эдэлж ирсэн бахархам уламжлалаа амжилттай үргэлжлүүлж байгаад АНУ-ын зүгээс баяр хүргэж байна. АНУ Монгол Улсын шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр томилогдсон Засгийн газартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Эх сурвалж: https://www.state.gov/on-mongolias-recent-parliamentary-elections/
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булганы ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод,…
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй. Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо. 2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын…
Баасан гарагт болсон Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд шинэчлэгч гэгддэг Масуд Пезешкиан, хуучныг баримтлагч Саид Жалили нар бараг тэнцүү тооны саналаар тэргүүлж байна. Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, 3.9 сая саналыг тоолсны дараах байдлаар Пезешкиан 1 сая 595.4 мянга, Жалили 1 сая 594.9 мянган сонгогчийн дэмжлэгийг авчээ. 2021 оны зургаадугаар сард болсон өмнөх сонгуульд ялж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа Иранд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарласан юм. Сонгуульд дөрвөн нэр дэвшигч оролцсон байна. Ажиглагчид хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд Пезешкианыг ялна гэж таамаглажээ. Тэрбээр барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхийг дэмжигч нэгэн аж.…
Ард түмэн сонголтоо хийлээ. Жагсаалтаар авсан саналын тухайд МАН тооцоолж байснаас бага дэмжлэг авав. Учир нь хуучин улстөрчдөө тойрог руу хөөгөөд дандаа өндөр боловсролтой гэх шинэ залуусаар жагсаалтаа бүрдүүлж, үүн дээрээ дөрөөлж үнэмлэхгүй олонхи болно гэж тооцоолсон. Гэхдээ сонгогчид МАН-ын жагсаалтад зоосон залууст төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Хэрвээ өндөр боловсрол гэдэг шалгуурыг нь онцолж харсан бол жагсаалтаар авах санал нь 60-80 хувьд хүрэх байв. Харин ч “Юу л бол доо” гэж бодож байсан хуучин кадрууд нь “фронтод тулалдаад” ялалт байгууллаа. АН-ын тухайд амаргүй нөхцөл байдалд сонгуулийг өндөрлөж, сонгогчдоос чамлахааргүй өндөр хувийн дэмжлэг авч чадлаа. Өрсөлдөгч нам, эвсэлүүдийн дайралтаас гадна дотроо…