Зохиогч: Admin

Монголчууд үндэснийхээ хэв шинжийг хэзээ ч алдаж болохгүй. Ялангуяа даяарчлалын давалгаа өрнөж, залгаад сошиалын “үер” буусан зах хязгааргүй мэдээллийн их орон зайд Монгол хүний язгуур шинжийг заавал хадгалж үлдэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдлээ. Бидний уламжлал, зан заншил, ёс суртахуун бол бусад үндэстнээс ялгарах хамгийн том онцлог, туурга тусгаар улсын бодит илэрхийлэл байх учиртай. Монгол хүн, Монгол Улс  үндсэн хэв шинжээрээ л үлдэх ёстой юм. Монгол эр хүний  гүндүүгүй, дуу цөөнтэй, нэг дуугарахаараа жинтэйхэн ганц үг хэлдэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, аливаад ул суурьтай ханддаг зан хаачив? Элдэв үггүй, хэлье гэснээ бодолтой, шууд, товчхон хэлчихдэг, зоримог, алсыг харах нь эр хүний…

Дэлгэрэнгүй

Ногоон гэрэл ассан ч 4 замын уулзвар болгон дээр нэгдүгээр эгнээгээр баруун, зүүн гар эргэх зохицуулалттай. Үүнээс болоод нийгэмшээгүй бүдүүлэг жолооч нар мөн ч олон хүнийг бэртээж гэмтээж, амь насыг нь хохироож байна даа! Гарцаараа, ногоон гэрэл аслаа гэж бодсон явган зорчигчид мөргүүлээд байх юм! Хууль дүрмээрээ бол явган зорчигч давуу эрхтэй бөгөөд жолооч зогсож өнгөрөөх ёстой! Нөгөө талаар явган хүний гарц гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна гэсэн Замын хөдөлгөөний дүрэм дэх заалтыг ягштал мөрдүүлье. Д.Дорж

Дэлгэрэнгүй

МАХН (МАН)-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат 1990 онд БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор нэрийдэх болсон юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Лодонгийн Түдэвийг дэвшүүлснийг ардчилсан хүчин овжноор ашиглаж П.Очирбатыг ятгаж дөнгөв. Ялалт нь ч ирэв. Тэрбээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Тамгын газрын даргаараа М.Энхсайханыг сонгон томилж байлаа. Нэг ёсондоо АН руу сэтгэл санаа нь эргэлт буцалтгүй ингэж эргэлээ. 1997 онд МАН-аас нэр дэвшигч Нацагийн Баганбандид ялагдсаныхаа дараа ч АН-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож нэлээдгүй хугацаанд ажилласан нь…

Дэлгэрэнгүй

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Өнөөдөр бид боловсролын түүхийн шинэ хуудсыг эргүүлж байна. Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээж авлаа. Боловсролын чанарын ялгааг арилгахад боловсролын хуулиуд бүхэлдээ чиглэнэ. Хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн хооронд асар их ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг болсон. Эрх мэдэлтэй, танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг…

Дэлгэрэнгүй

ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ МЭТ ДУР ЗОРГООРОО АВИРЛАХ ГЭСЭН БАЛМАД СЭТГЭХҮЙТЭЙ ЖОЛООЧ НЭРТЭЙ НИЙГЭМШЭЭГҮЙ ОРКУУД ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙНА. ХҮН АМ ИХЭЭР ТӨВЛӨРСӨН НИЙСЛЭЛ ХОТ  ӨӨРИЙН БИЧИГДСЭН БОЛОН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ГЭДГИЙГ ҮЛ ТООЖ ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨНД ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙГААД ЯАРАЛТАЙ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ! ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ, ХУРД ХЭТРҮҮЛЖ, ГЭРЛЭН ДОХИО ЗӨРЧИЖ, УРСГАЛ СӨРЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЭН ДАРИУ ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА! ХҮҮХДИЙН АМРАЛТ ЭХЭЛСЭН ЭНЭ ӨДРҮҮДЭД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ ДҮРМИЙГ ХАТУУ МӨРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ГЭРЛЭН ДОХИОН ДЭЭР ЗОГСДОГГҮЙ МАЛНУУД ОРОЙ ҮДЭШ БҮР Ч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм. Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг…

Дэлгэрэнгүй

Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ? -Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад  анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм. Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28…

Дэлгэрэнгүй

Вагнерийн босс Пригожин Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. “Агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авсны үндсэн дээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцоор нислэг үйлдэж байсан” хэмээн “Росавиация” агентлаг дамжуулжээ. Харин Владимир Путиныг шүүмжлэгч Билл Браудер лхагва гарагт CNN-д хэлэхдээ, “Вагнер компанийг үндэслэгч Евгений Пригожинийг тээвэрлэж явсан гэх онгоцны ослын ард ОХУ-ын Ерөнхийлөгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ.

Дэлгэрэнгүй