Зохиогч: Admin

Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн  газар нутгаас гадаадын иргэнд хууль бусаар зарсан гэх дуулиан нүүрсний сонсголоор түймэр мэт тархаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэл гаргаж, буруутай этгээдүүдийг шалгаж, хариуцлага тооцохыг үүрэгдсэн билээ. Тэгвэл уг асуудалд холбогдсон гурван хүн буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, Засаг даргаар ажиллаж байгаа Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж асан Д.Бадраа нарыг цагдан хорих саналыг прокуророос  шүүхэд хүргүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

Хоёр үе шаттайгаар нийт есөн  өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол өнгөрөгч баасан гарагт өндөрлөсөн. Уг сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Тэгвэл уг сонсголын дараа “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн их хэмжээний төсөв гаргаж, Хянан шалгах түр хороог ахалсан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр руу дайрч эхэлсэн талаар тэрбээр мэдэгджээ. Дээрх бүлэглэлийнхэн гурван тэрбум төгрөгийг төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гаргаж, уг мөнгийг Б.Энхбаярын эсрэг мэдээлэл тараах ажиллагаанд зарцуулж байна гэжээ. zindaa.mn

Дэлгэрэнгүй

Долоо хоногийн өмнө болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон гэж үзсэн тул олон мянган хүн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан ням гарагт Белград хотын төвд  жагсжээ. Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулиар эрх баригч популист Сербийн дэвшилт нам (SNS) нийт сонгогчдын 46.72 хувийн санал авсан байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт олон улсын ажиглагчид мэдээлэхдээ, тус намыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт давуу эрх олж авсан, Ерөнхийлөгч Александр Вучич нөлөө үзүүлсэн, мөн санал худалдаж авах зэрэг санал хураалтын зөрчил гаргасан гэжээ. Харин А.Вучич сонгууль шударга болсон гэж мэдэгдсэн байна. Ням гарагт орон нутгийн сонгуулийн хороо…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Нүүрсний хэргийн сонсгол өчигдөр өндөрлөлөө. Уг сонсголыг тасалдуулах оролдого гарч байсан талаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард…

Дэлгэрэнгүй

Нүүрсний хэргийн сонсголд гэрчээр дуудагдсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна. Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна. Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар…

Дэлгэрэнгүй

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. амын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: -Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон.…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Дэлхийн Банкны зөвлөх Ян Хуан, эдийн засагч Наталья Милан, мэргэжилтэн Н.Монголмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дэлхийн Банкны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн явцтай танилцаж санал солилцлоо. 2023 онд төслийн хүрээнд хийгдсэн ажил болон 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэж тодорхой асуудлуудыг шийдлээ. Мөн Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийн хэрэгжилт болон бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн асуудлыг хэлэлцэж худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүд, хувийн хэвшлийн ТҮК-иуд нийт 4049 тонн бодис, 5482 тонн давс нөөцөлсөн. 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар 735.3 тонн бодис, 1344 тонн давсны үлдэгдэлтэй байна. Мөн замын халтиргаа гулгааг арилгахаар зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 65 машин ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний салбарын өр төлбөр 2022 онд түүхэн дээд түвшинд буюу 2.1 их наяд төгрөгт хүрч, 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний яам мэдээлэв. Энэ нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дундаж тариф өртгөөр 10 хувиар хямд борлуулж байгаатай холбоотой гэж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн тайланд онцолжээ. Хэрэв үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг аажмаар нэмэгдүүлсээр явбал 2030 он гэхэд үндсэн өртгөөр нь борлуулж, салбарын өр төлбөр 10 дахин буурах боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Ингэснээр төр зохицуулагч бус өрсөлдөөнт зах зээлд шилжих боломжтой гэж тооцоолсон байна. Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх хугацааг тооцохдоо үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээний түвшинд хүрсэн…

Дэлгэрэнгүй