Зохиогч: Admin

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) өнөөдөр, бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд сонгуулийн саналын хуудасны загвар, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. СЕХ-ноос Д.Сүхбаатарын талбайд байрлуулсан асарт иргэд, сонгогч олон сургалтын буюу туршилтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах, санал тэмдэглэх заавар зөвлөгөө авах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил,  архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дуулан сүүлийн үед үргэлжилж байна. Гэхдээ АНУ-д байгаа тэрбээр Москвагийн даалгавараар намайг дуудаж байгаа учир очихгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Харин хэд хоногийн өмнө экс Ерөнхийлөгч бодлоо өөрчилж байгаа талаараа ээлжит ил захидалдаа цухуйлгажээ. Тэрбээр “Би дуудсан ч, дуудаагүй ч Эх орондоо очих үедээ очно. Хамгийн сүүлд би Монголоос 2023 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хилийн дээс алхаад найман сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их санадаг. Ойр дотныхон, анд нөхөд, сайн санаатнууд, Монгол гэсэн бүхнийг санадаг.  Дахин хэлье, намайг Монгол дуудаж байгаа бол очно. Харин гадны зараалаар дуудаж байгаа…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас  2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төслийн танилцуулгад, Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа…

Дэлгэрэнгүй

АН-ын гишүүн, жүжигчин Д.Сосорбарам “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар бол эрийн хуйх. Харин Х.Баттулга бол новш” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн байх юм. Д.Сосорбарамын хэлсэн хэлээгүй Ц.Элбэгдоржтой нэгэн дээвэр дор хэзээ ч орохгүй гэдгээ Женко аль хэдийнэ илэрхийлчихсэн шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгчөө шалгуулахаар 170 хуудас материалыг Улсын ерөнхий прокурорт өөрийн гараар гардуулан өгч байлаа. Дараа нь АН-ын даргын сунгаанд оролцож орон нутгаар явж байхдаа Өмнөговийн иргэдэд “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадад 100 жилээр эзэмшүүлэх гэж байсан. Би Монголын дайснуудтай найзлаад явж болохгүй биз дээ” хэмээсэн удаатай. Тэгээд бодохоор АН гэдэг дээвэр дор энэ хоёр хүн хэзээ ч нэгдэхгүй болсон…

Дэлгэрэнгүй

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь  хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: – Барилгын…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун, Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Халамжаас Хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 15-нд “Милленниум плаза”-гийн хурлын танхимд боллоо. “Монгол улсын Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлж, амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөдөлмөр, халамжийн салбарын хэмжээнд зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт 21 аймгийн 7 бүсээс 120-н илтгэгч оролцож шилдэг 14-н илтгэл шалгарсанаас 1. Тэргүүн байр Багануур дүүргийн Хөдөлмөрийн салбарын хүний…

Дэлгэрэнгүй

“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр буулган уншигч танд хүргэж байна. -Сүүлийн үед 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон хэрэг нийгмийг талцуулж байна. Хэргийг илрүүлж, захиалагч хэн байсан бэ гэдгийг монголчууд мэдэх ёстой гэдэг байр суурь байнга илэрхийлэгддэг. Нөгөө талдаа улс төрийн хонжоо болгож ашиглах хандлага байж болохгүй гэх. Энэ талаар та хэлж өгнө үү? -Сүүлийн үед нийгэмд Зоригтой холбоотой асуудал, хүний эрх, ардчилал, хууль шүүхийн байгууллагын хараат болон хараат бус байдлын талаар нэлээд маргаан дэгдэж байна. Би зарим үйл явдлын гэрч учраас дуугүй суугаад байж болохгүй. Цаг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн…

Дэлгэрэнгүй