Зохиогч: Admin

“Өнөөдөр 2024.05.25-ны өдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хуулийн хугацаанд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Тус бүртгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө” гэж АН-аас мэдээллээ. Гэхдээ нэр дэвшилтээс улбаалсан зөрчил үүссэн нь зарим сайтын мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх хэмжээнд хүртэл зарим хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, улмаар тус тусынхаа мэдлийн хэвлэл мэдээллийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өнөөдөр болж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.  МАН-аас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 78, жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэн өгөв. Монгол Ардын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд: -эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах; -ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; -ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах; -ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох; -ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх; -ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа…

Дэлгэрэнгүй

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна. Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг…

Дэлгэрэнгүй

Жилдээ ганц тохиодог автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Хотын төвөөр хүүхдээ дагуулж тааваараа зугаалсан хүмүүс олон байна. Гэхдээ дугуй, цахилгаан дугуй, скүүтэр унасан залуус явган алхах хүүхэд, хүмүүст халтай байна. Хүүхэд нь дураараа гүйх ч нөхцөл алга. Хойно, урдаас нь мөргөчих шахам давхих дугуйчид, скүүтэрчид машины аюулыг санагдуулмаар эрсдэлтэй байна шүү! Энэ өдөр дугуй, скүүтэрийг ч хориглоё. Эс бөгөөд хүүхэд багачууд, настайчууд, эрүүл чийрэг залуус ч хар хурдаараа давхилдах дугуйчдад мөргүүлж бэртэх аюул бодитой байгааг холбогдох албаныхан анхаарна уу! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс байсан бөгөөд гол төлөв түүний фракцын гишүүдийн жагсаалтад оруулсан юм. Гэвч АН-ын гишүүд нэр дэвшүүлэлт шударга бус явагдсан, хурал тарсан шөнө жагсаалтын нэрсийг сольсон, дүрмийн бусаар нэр дэвшигчдийг тодруулсан гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаасаа гарахаа зарлаж, Ц.Жадамбаа, П.Нүрзэд, Н.Жавзанпагма зэрэг цөөнгүй гишүүд нь нэр дэвшихээс татгалзаж эхэлсэн байна. Гэтэл Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлсэн АН-ын гишүүдээ айлган сүрдүүлж, дарамталж байгаа мэдээлэл байна.…

Дэлгэрэнгүй

Малчдын төлөөлөл хотод иржээ. Тэд хоршоо байгуулж ажиллах гэхээр зарим улстөрч, улс төрийн нам, хотынхон эсэргүүцээд байгаа учраас өөрсдийн байр сууриа хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэх бодолтой ирсэн байна. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүйгээр малчдыг дэмжсэн төрийн бодлого шийдвэрийг аль ч нам, хувь хүмүүс дэмжиж өгөөч ээ гэсэн юм. Малчдын төлөөлөл болох Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир хэлэхдээ “Малчид юу ч мэдэхгүй, боловсролгүй, зээл аваад өрөнд орно гээд яриад байгаа гэнэ. Малчид бид математикч улс, хаан боловсролтой. Хаан боловсрол гэж уур амьсгалын -40, +40 хэм, халуун, хүйтэн салхи, цасан шуурганаас олж авсан амьдрах ухааныг хэлж байгаа юм. Ийм…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн  “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн  хоёр улс 1997 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол, Япон хоёр улс худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн…

Дэлгэрэнгүй

АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа гомдогсод ар араасаа гарч ирээд намын удирдлагуудаа барьж идэхийг шахав. Зарим нь уур бухимдлаа барьж ядаж арай гэж олдсон жагсаалт, тойргоосоо нэрээ татахаа мэдэгдэж цам харайв. Үнэхээр л намдаа хайртай бол сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед гутаах хэрэг байсан уу? АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшилээрээ сонгоогүй, зөвхөн албан тушаалын төлөө л “Батлах”-ыг нь авсан болж таараад байх шиг. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Элчин сайд асан Ц.Сүхбаатар нар нэр дэвшигчид тодорсны дараа жигтэйхэн их уурслаа. АН-ын хэдэн дарга нарыг Сонгуулийн ерөнхий хороо, тэр ч бүү хэл Дээд шүүхэд өгнө гэж сүрдүүлэв. Гол нь Х.Баттулгын хүмүүс жагсаалт болон…

Дэлгэрэнгүй

Монголд дартсын спортын анхны суурийг тавилцсан Б.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр мөн хүний энергийг судалдаг хүн аж. -Эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу? -Би Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүн. 8 настайдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон түүхтэй. 1971 онд Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Багш нарыг бэлтгэх сургуульд элсэн орж 1974 онд улаан дипломтой төгссөн. Тэр үед онц төгссөн хүүхдүүдийг гадаад, дотоодын их дээд сургуульд шууд элсүүлдэг байсан юм. Тэр журмаар би МУИС-ийн химийн инженерийн ангид орж байлаа. Сургуулиа төгсөөд Боловсролын хүрээлэнд хуваарилагдаад очих гэж байтал нийгмийн идэвх сайтай гэдэг үзүүлэлтээр Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга бөгөөд Пионерийн зөвлөлийн даргаад…

Дэлгэрэнгүй