Зохиогч: Admin

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна. Тус улсын мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын гол усны менежментэд судалгаа хийсэн юм. Ийнхүү өнөөдөр судалгааны үр дүнгээ тайлагнаж, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулд танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зарим шийдлийг энэ зун хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын дундуур урсаж буй голуудад их хэмжээний бургас ургаж, лаг хагшаас нэмэгдэх тусам үер буух эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн 6 дугаар сарын эхээр зохион байгуулсан автомашингүй өдрийн үеэр осол аваар их гарсан. Учир нь дугуй, мотоцикль, цахилгаан дугуй, скүүтэр зэргийг хориогүйгээс хоорондоо мөргөлдөх, явган алхаж буй хүүхэд,  хүмүүсийг мөргөж гэмтээх үзэгдэл иргэдийг бухимдуулсан. Зүүн 4 зам дээр мотоцикль унасан залуу бага насны хүүхэд мөргөж унагаачихаад зугатаасныг цагдаа нар цаг алдалгүй саатуулаагүй бол осолд өртсөн иргэд хохироод өнгөрөх байлаа! Автомашингүй өдөр иргэд гудамж талбайгаар чөлөөтэй явж, хүүхдүүд айх аюулгүй гүйлдэх учиртайсан. Гэтэл тэр боломж нь үндсэндээ хаалттай байдаг гэхэд болно. Тийм учраас автомашингүй өдөр бүх төрлийн дугуйг хориглох хэрэгтэй!!! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд мал аж ахуй эрхэлдэг найз руугаа ярилаа. Энэ зун бороо хур элбэг байсан учраас өвс ногоо сайн ургасан гэнэ. Гэхдээ малчид хадлан тэжээлээ бэлдэх тал дээр хойрго байгаа аж. Өнгөрсөн өвөл зуд болж малчид яаж зүдэрлээ! 4000.000 мал хорогдсон нь бага тоо гэж үү? Зуны дэлгэр цагт монголчууд сумдын 100 жилийн ойг тэмдэглээд өнгөрсөн өвлийн бэрхшээлийг мартчихсан бололтой. Зун, намрын дэлгэр цагт л хадлан тэжээлээ бэлдэж авахгүй бол хахир хатуу өвөл хайр найргүй хашраадгийг дээр, дооргүй мартмааргүй л байна шүү! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна. Иймд Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх, Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах Онцгой байдлын ерөнхий газар

Дэлгэрэнгүй

Өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэднийг сайдын шуурхай хуралдааны үеэр баривчилсан байна. АТГ прокурорын зөвшөөрөлгүй тэднийг ямар үндэслэлээр саатуулсан тухайгаа  мэдээлэхгүй гэв.

Дэлгэрэнгүй

Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024″ болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд: Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Залуучуудын гудамж, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Монголын…

Дэлгэрэнгүй

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна. 2024 оны 09-р сарын 16-ны 20 цагаас 09-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 940 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 906 хэрэг шалгагдаж байна. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан…

Дэлгэрэнгүй

Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 54 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, зургаа нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй