Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “…Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “…Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “…Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “…Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”, “…Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг…
Зохиогч: Admin
Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт 4 иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд…
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх оны 3 дугаар сарын 17-ны өдөр явуулах саналыг тус улсын Холбооны хурлын холбооны Зөвлөл санал нэгтэй баталлаа. “ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд товлолоо. Энэхүү тогтоол нь албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг тогтоолд дурджээ. Үндсэн хуульд зааснаар, Холбооны улсын Зөвлөл төрийн тэргүүний сонгуулийн товыг тогтоох онцгой бүрэн эрхтэй. Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Тогтоол батлагдсанаар сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Удахгүй болох сонгууль бол Оросын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох улс төрийн хамгийн чухал үйл явдал” хэмээн тодотгов.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2023.12.07)-ийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслүүдийг эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн нийт 28 хуулийн төсөл, Улсы Их Хурлын тогтоолын нэг төслийн хамт эцэслэн баталлаа. Үүнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг…
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ийн гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй юм байна. Гэхдээ хууль батлаад Улаанбаатарын хамгийн ужиграсан өвчин болсон түгжрэл, утааг шийдэж чадах уу? Гамшигийн хэмжээнд хүрсэн дээрх асуудлууд хуулиас болоод шийдэгдэж чадахгүй байсан гэвэл дэндүү өрөөсгөл. Автозамын түгжрэл, гэр хорооллын утаа хоёр чинь хот руу чиглэсэн их нүүдлээс болсон шүү дээ. Хөдөө орон нутгаас төрийг зорих шилжилт хөдөлгөөнийг сааруулаагүй цагт хэчнээн сайхан хууль батлаад…
Өнөөдөр Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с, түр зуур 34 м/с- ийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурах, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговь аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с түр зуур 24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурах, мөн Завхан аймгийн хойд хэсэг, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна. /Онцгой байдлын ерөнхий газар/
Нүүрсний хэргийн сонсгол дээр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Өмнөговь аймгийн Хангбогд сумын Засаг дарга X.Нэхийтээс “Та 10 га газрын тендер зарлаж байсан юм байна. Таны зарласан эн тендерт аж ахуйн нэгжүүд үнийн саналаа ирүүлжээ. Эндээс харахад 10 га газрыг 11 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг гэх мэт үнэлгээтэй тендерт оролцож байсан юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу, худалдан боловсруулдаг уу” хэмээн асуусан. Хуульзүйн сайд бол дугаар хорооны иргэн биш. Тэр хүн үндэслэлтэй, баримттай л ярьсан байх гэж олон…
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт АНЭУ болон Саудын Арабад айлчиллаа. АНЭУ-д түүнийг Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайян, Саудын Арабад тус улсын угсаа залгамжлах ханхүү, сайд нарын зөвлөлийн дарга Мухаммед бен Салман Аль Сауд нар угтан авчээ. Протоколын шинжтэй яриа хэлэлцээг эс тооцвол ихэнх нь хаалттай болсон байна. Оросын удирдагчийн айлчлал хоёр сарын турш үргэлжилж буй Палестин-Израилын дайн, ОПЕК+ бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг дахин сайн дурын үндсэн дээр бууруулахаар тохиролцсоны дараахан, мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Москвад айлчлахын өмнө боллоо. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Абу-Даби руу хийсэн нислэгийн туршид Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг өөр…
Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм.…
Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэнд эзэмшүүлсэн баримт ил болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өглөө. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. Тэдгээр нь: -Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал -Үндэсний аюулгүй байдал -Ард түмний үндэсний эв нэгдэл юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө” хэмээлээ.