Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн…

Дэлгэрэнгүй

“60 тэрбум”-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг. “…60 тэрбум”-ын хэргийн  шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн” гэдэг.  Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой. Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Б.Дамдин Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй

60 гаруй насны эмэгтэй 5-13 насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулан явж байна. Эмгэний байр байдлыг харвал нэлээдгүй халамцуу бололтой. Гуйвж дайвна. Хүүхдүүдийн том нь “Эмээ та зам руу хальт гишгээд уначих вий” гэвэл архиндаа ааш нь эвдэрсэн өнөөх эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн явж байгаа л биз” гэж хээв нэг хариулж байгаа сонсогдов. Өөрийгөө авч явж чадахгүй шахам архи уучихаад бага насны хүүхэд дагуулж яваа настай эмэгтэйд хэдэн үг хэлэх гэсэн боловч миний үгийг авах сөхөө алга. Уг нь ахмад хүмүүс хүүхэд, залууст сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой биз дээ? Үгийн сайныг хэлж, үйлдлийн сайныг хийж, бодлын сайныг тунгааж…

Дэлгэрэнгүй

Яг одоо 15 дугаар хороолол, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөлбөмбөгийн талбайд Солонгосын эмч нар гэмтэл, түлэгдэлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Өдөрлөгийн хүрээнд Солонгос үндэсний хоолоор иргэдэд үйлчилж байгаа бөгөөд олсон орлогоор нь Төвшинжаргал, Аялгуу гэдэг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд хандивлах аж. Уг арга хэмжээг Солонгосын U NINE төрийн бус байгууллага болон “Unicity mega word” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Б.Болд

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг “Эм энд Жи констракшн” ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Сүүлийн хэдэн жилд архинаас хамааралтай орон гэргүй иргэдийн тоо эрс өслөө. Захын хорооллоос гадна хотын төвд бөөн бөөнөөрөө сүрэглэн явах тэдгээр хүмүүс нийгмийн байх л ёстой үзэгдэл яавч биш. Яагаад гэвэл тэнэмэл амьдралтай хүмүүсийн нийгэмд учруулах сөрөг нөлөө нь их хорон! Тэд хаана л бол хаана эрхэм дээдсээс ч илүү авирлаж дураараа дургиж байна. Хулгай дээрэм хийхээс гадна гуйлга гуйж архины мөнгө босгодог бүхэл бүтэн давхарга бий болчихоод байгаа учраас төр засаг нийгмийн ийм үзэгдэлд онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол жил ирэх бүр хүрээгээ тэлнэ. Уг нь 2021 онд гудамжны гэгдэх архичдыг албадан эмчилж, хөдөлмөр эрхлүүлэх талаар ярьж байсан…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын спортын наадам зохиогдож байна. Тус наадамд 11 орны 808 тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөж байгаа юм. Мөн 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Өчигдөр бүс нутгийн орнуудын хэмжээнд томоохонд тооцогдох уг наадмын нээлт өргөн дэлгэр боллоо. /Биеийн тамир, спортын хороо/

Дэлгэрэнгүй

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь. ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, хил гааль гээд салбар болгонд үүрлэсэн хэдэн тэрбумаар хэмжигдэх авлига албан тушаалын хэргүүдийг сүр дуулиантайгаар АТГ- руу шилжүүлдэг. Гэтэл хэд нь бүрэн шийдэгдэж, эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийн хэчнээн нь ял шийтгэлээ хүлээв гэдэг бүрхэг. АТГ шалгаж эхэллээ гэсэн энэ олон сүржин мэдэгдлийн ард яг бодитой үр дүн гарсан нь хэд бол. Үнэндээ олонх нь АТГ-ын сейфэнд түгжигдчихээд байгаа гэхэд гомдохгүй биз. Улсын хөрөнгөөр хэрхэн туйлдгийн бодит жишээ нүүрсний хулгай илчлэгдэж нийгмээрээ шуугихад…

Дэлгэрэнгүй

Миний мэдэхийн л тавдугаар сар гараад л хотод бөөн “засвар үйлчилгээ” эхэлдэг. Явган хүний замын хавтанг хуулж аваад шинээр суурилуулдаг. Яаж ч бодсон жил болгон явган хүний замыг шинэчлээд байвал асар их хөрөнгө мөнгө салхинд хийчихсэн аятай л үргүй цацагдана биз дээ? “Хотын эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах нэг арга байсаар ирсэн юм уу” гэж хардан бухимдахаар дүр зураг хаа сайгүй. Өнгөрсөн жил бөөн хөрөнгө, хүч зарж хотын төвийн явган хүний замыг заслаа гэхэд энэ жил шугам хоолой шинэлчэх нэрээр бас л хуулаад хаячихсан. Нийслэлчүүд хавар, зун, намрын турш шороо тоос бужигнасан энхэл донхол замаар бухимдан алхдаг цаг хэзээ дуусах вэ?…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийлээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй…

Дэлгэрэнгүй