Зохиогч: Admin

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ. Харин АН-аас УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг санал болгосныг гишүүд дэмжлээ.

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй,…

Дэлгэрэнгүй

МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН-д санал хүргүүлэхээр болсон билээ. АН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр уг асуудлыг авч хэлэлцээд хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг үзжээ. Одоо яригдаж байгаа хувилбараар бол АН 8 сайдын суудал авах юм. Хэний нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлэхийг тус нам өнөөдөр зарлах сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Гантөмөр Шадар сайд болох бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам зэрэг 7 яамыг АН-д өгөхөөр яригдаж байна. Хэдийгээр Х.Баттулгын фракц хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцсэн ч энэ удаад боломжийг алдахгүй гэсэн эрх ашиг дийлэв. Д.Дорж

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо. Харин УИХ-ын дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн нэрийг дэвшүүлснийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Дэлгэрэнгүй

Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзлаа. Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудлыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2024 оны эхний хагас жилийн байдлаар голын салаанд боогдсон, автомашинтай усанд суусан, гол, тогтоол усанд живсэн нийт 48 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 416 том хүн, 68 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Аврах ангийн алба хаагчид голын уснаас 7 том хүний цогцсыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллав. Амралт, аялалын үед гол, усны ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд аялал, зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров-тай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз…

Дэлгэрэнгүй

МАН хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч хамтарсан Засгийн газар байгуулахаар шийджээ. Энэ асуудал сонгуулийн өмнө яригдсан байсан гэж улстөрийн хүрээнд жиг жуг хийж байгаа нь үнэний ортой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-д найм, ХҮН намд нэг сайд өгөхөөр тохиролцсон бололтой. АН-ын дарга Л.Гантөмөр Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Эдийн засгийн хөгжлийн сайд болох нь тодорхой болсон гэх. Мөн Ардчилсан намд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яамыг өгөхөөс гадна Олимп, спортын асуудал эрхэлсэн сайдыг амалсан сурагтай. Бүр тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар С.Одонтуяа, Дотоод хэргийн…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар маань иргэдэд ээлгүй хот болж хувираад байгааг хотын эрх мэдэлтнүүд анзаарч харж байна уу? Явган хүн чөлөөтэй, аюулгүй зорчих боломж өдрөөс өдөрт хумигдсаар байна. Дугуйн зам ховор болохоор дугуй, скүүтэр, мотоцикль, мопед унасан ойворгон сагсуу хүүхэд, залуус явган хүний замаар хар хурдаараа давхилдаж хүн, хүүхэд мөргөн гэмтээх тохиолдол их гарах боллоо. Хотын даргаа явган хүний замаар сүлжилдсэн дугуй, скүүтэр, мотоцикль унасан хүмүүст хатуу хяналт тавьж явган зорчигчдын аюулгүй байдлыг хангамаар байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй