Зохиогч: Admin

Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй билээ. Түүний өмгөөлөгч Ш.Цэцэгмаа “Миний үйлчлүүлэгч цус харвасан учир эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь дээрдэхгүй байгааг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү. Эмч нар Т.Бадамжунайг сэтгэл санааны хувьд байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөж байгаа” гэсэн хүсэлт тавиад байна. Шүүх бүрэлдэхүүн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Сэлбэ сэргэлт”, “1008 айлын орон сууцны хотхон” төслийн нэгжийн албан тушаалтнуудтай уулзав. Уулзалтад “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ерөнхий инженер Б.Эрдэнэсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн дарга Б.Ганболд нар төслийн явцын талаар танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон улсын туршлага”, “Авлигын гэмт хэрэг: Хуульд орсон нэмэлт, өөрчлөлт” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Уг уулзалт-сургалтад дээрх нэр бүхий төслийн 20 гаруй албан тушаалтан оролцож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлын…

Дэлгэрэнгүй

Автобусны дуулиан хотын удирдлагыг орвонгоор нь өөрчилсөн. Мээрээр томилогдсон Х.Нямбаатар “…Нийслэлтэй холбоотой авлига, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа, завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж үзэн энэхүү хүндхэн, амаргүй албанд намайг томилсон гэж ойлгож байгаа” гэж арав гаруй хоногийн өмнө тамгаа гардаж авахдаа хэлж байв. Энэ томилгооны маргаашаас эхлээд хотод хэд хэдэн томоохон баривчилгаа явагдсан. Өмнө нь автобусны хэргээр баригдсан хүмүүс дээр нэмээд барилга, газартай холбоотой хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Баривчлагдсан хүмүүсийн нэлээд нь хотод олон жил ажилласан нь анхаарал татаж байсан юм.  Тэгвэл…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долдугаар сард Монгол…

Дэлгэрэнгүй

Газын зурвас руу Рафах хилийн боомтоор тусламжийн гурав дахь цуваа нэвтэрч байна гэж Египет, Палестин дахь AFP агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. Египетийн Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчийн хэлснээр, өнгөрсөн бямба, ням гарагт Газын зурвас руу 34 ачааны машин нэвтэрсэн бол даваа гарагт 10 гаруй ачааны машиныг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн гурав дахь цуваа тус зурвас руу нэвтэрсэн болохыг нэгэн тусламжийн ажилтан болон аюулгүй байдлын хоёр эх сурвалж Reuters агентлагт баталжээ. Газын зурвасын 2.4 сая оршин суугчийн үндсэн хэрэгцээг хангахын тулд өдөрт хамгийн багадаа 100 ачааны машин шаардлагатай гэж НҮБ-ын зүгээс мэдэгдээд байгаа юм. Батлан хамгаалахын эх сурвалж ням гарагт мэдээлэхдээ, Израилын тал ХАМАС бүлэглэл тусламжийг хураахгүй гэсэн нөхцөлтэйгөөр Палестины энгийн иргэд болон тэндээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа хүмүүст зориулж Египетээс…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт”…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 651 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 393 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 258 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ,…

Дэлгэрэнгүй

“Идэр” их сургуулийн захирал, доктор Д.Зоригттой ярилцлаа -БШУ-ны сайдын ярьж хэлж, мэдэгдэж байгаагаас үзвэл манай боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл ид хүчээ авч байгаа бололтой. Яг дотор нь байгаа, жаргал, зовлонг нь олон жил мэдэрч байгаа хүний хувьд танд дуугармаар зүйл олон байгаа байх? -Яаманд ойр таних хүн надад байхгүй болохоор гаднаас нь, эрх биш боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд дотроос нь харж ганц нэг үг хэлэхийг бодъё. Л.Энх-Амгалан сайд салбартаа иж бүрэн шинэчлэл хийхийг оролдож, үүнийгээ зоримог шийдэмгий маягаар явуулахыг хичээж байх шиг байна. Цогц атлаа нэгэн зэрэг хурдтай зоримог хийнэ гэхээр амаргүй байж таарна. Гэхдээ хүмүүс чухам үүнийг л…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар: -Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно; -Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ; -Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж,…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…

Дэлгэрэнгүй