Зохиогч: Admin

Өнөөдрийн /2023.11.28/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. ИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад  УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Түүний тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. ИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын Англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын…

Дэлгэрэнгүй

Энд тэндгүй хөлдсөн нус цэр. Ялангуяа автобусны буудал орчмоор орчны бохирдол бүр их. Хөгшин, залуу гэлтгүй нийтийн унаа хүлээн зогсох завсраа шүлсээ даанч гамгүй хаяна. 60 гаруй насны булган малгай, шубатай дэгжин авгай гудамжинд тавтай нь аргагүй нусаа нийж байх юм. Настай хүмүүс ийм бүдүүлэг байхаар хүүхэд залуусын ухамсар, сэтгэхүй ямар байх нь даанч ойлгомжтой. Алгын чинээ даавуу халааслаад явж чадахгүй, нус цэрээ захирч чадахгүй хүмүүс нийгэмд их л гай болж байгаагаа ухаарахгүй байгаа нь харамсалтай. Наад зах нь ханиад томууны улиралд шүлс, нусаар дамжиж амьсгалын замын өвчин дэгддэг. Сүрьеэгийн нян хөрсөнд 40 хоног амьдрах чадвартайг эмч нар байнга анхааруулдаг.…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн…

Дэлгэрэнгүй

УИХ дахь АН-ын бүлэг ковидын үеийн төсвийн зарцуулалтын талаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж мэдээлэл хийлээ. Энэ үеэо УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрх баригчид цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн мөнгөн дүнгээр сонсгол явуулах хүсэлгүй байгаагаа харууллаа. Үүнийгээ хууль эрх зүйн хүрээнд хааж байна гэж ойлгож болно. Энэ сэдвээр дахин нэг жилийн хугацаанд сонсгол явуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж бидэнд танилцууллаа. Цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн будилааныг эрх баригчид солигдохоос нааш ард түмэн олж мэдэхгүй юм байна” гэлээ.

Дэлгэрэнгүй

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ. “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болохыг онцлоод манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэв. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд   Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн  төслийг…

Дэлгэрэнгүй

Энэ чинь одоо юу болж байна вэ? Автобусны жолооч жолооныхоо дэргэд видео дэлгэц байрлуулчихаад үзээд явах юм. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа ингэж болдог юм уу? Хүний амь нас, эрүүл мэнд ийм хямдхан болчихсон юм уу? Тэр автобус компани нь, Нийтийн тээврийн газар нь юу бодож байна вэ?! Жолооны ард гар утсаар ярихыг хориглодог. Яагаад гэвэл осол аваар нэг секундээр бус долиор хэмжигддэг. Гэтэл гар утаснаас илүү аюултай дэлгэц байрлуулчихаад мэдээ, кино үзээд явж байгаа нийтийн тээврийн жолооч нарыг хардаг юм байна. Хүний амь нас хариуцаж яваагаа ойлгодоггүй, тоодоггүй ийм балмад үзэгдэл байж болох уу? Яагаад дэлгэц байршуулж өгсөнөө нийтийн тээврийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Төслийн…

Дэлгэрэнгүй

ХАМАС бүлэглэл Израилын талтай тохиролцсон дөрвөн өдрийн түр эвлэрлийн хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гал зогсоох тохиролцоо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор Газын зурваст барьцаалагдаад байсан Израилын гурван бүлэг хүмүүсийг, мөн Израилын шоронгоос гурван бүлэг палестин хоригдлуудыг суллаад байна. “Хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох хэлэлцээрт заасны дагуу шоронгоос суллагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд дөрөв хоногийн түр эвлэрлийн хугацааг цааш сунгахыг хүсэж байна” гэж ням гаргийн орой гаргасан ХАМАС-ын мэдэгдэлд дурджээ. Мөн Израилын онц байдлын засгийн газар ням гаргийн орой хуралдах үеэрээ ХАМАС-тай тогтоосон түр эвлэрлийн хугацааг сунгах боломжийг хэлэлцсэн гэж Израилын эх сурвалж CNN телевизэд мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, уг хугацааг сунгах нөхцөл нь хэлэлцээрт тусгаснаас өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ажээ. Энэ нь гал зогсоох хугацааг нэг хоногоор сунгах тутамд ХАМАС барьцаанд байгаа 10 иргэнийг суллах шаардлагатай гэсэн үг юм. Сануулан дурдахад, Израил улс, ХАМАС бүлэглэл өнгөрсөн долоо хоногт галаа дөрөв хоног…

Дэлгэрэнгүй

АН нэг үеэ бодвол цэгцрээд байгаа юм. Улс төрийн зөвлөлтэй, ҮБХ-той, нэг даргатай, нэлээн хэдэн дэд даргатай, Нийслэлийн АН-ын даргатай, аймаг дүүргийн АН-ын дарга нартай болсон. Гээд харахаар бас үгүй байна. Генсекээ томилж чаддаггүй. Энэ албан тушаалаас болоод намын дарга нь нуман тулгуурт орчихсон. Гурван том фракц нь дундаа хийж “нүдээд” Лу.Гантөмөр дарга хэцүүхэн л байх шиг байна. Нэгтэй нь гайгүй болохоор нөгөөх нь “…Унагана” гэж айлгана. “…Тохирчих” гэхээр мөргөлдсөн хүсэлтүүд тавина. Ингээд гацчихсан. Тэгсээр байтал АН-ын хүчний төв нь МоАХ, “Алтангадас” руу шилжиж дуусав. Тэгэх тусам түүн рүү ирэх дайралт ширүүсээд байгаа юм. Уг нь бараг сарын өмнө Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол” фракцтай уулзсан. Генсекээр санал болгоод байгаа…

Дэлгэрэнгүй