Зохиогч: Admin

ЦССҮТ сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг цусаа өгөх өдрөөр зарласан билээ. Өөрөөр хэлбэл, цусны хэрэгцээ шаардлагатай өвчтөнүүдэд туслах чин эрмэлзлэлтэй ч ажлын өдрүүдэд цаг зав нь гардаггүй доноруудад зориулсан өдөр гэсэн үг. Энэ хүрээнд ирэх бямба гарагт цус цуглуулах Баянзүрх салбар ажиллахаар болжээ. Учир нь ирэх 7 хоногийн баасан гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учир тухайн өдрийг энэ 7 хоног руу шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ талаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн их эмч, донор хариуцсан мэргэжилтэн Р.Энхтуяагаас тодрууллаа. -Энэ 7 хоногийн бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төв ажиллахаар болжээ. Энэ талаар танаас тодруулая? -Тиймээ.…

Дэлгэрэнгүй

 Б.Баярмаа гэгч эмэгтэй сошиал сүлжээ ашиглан өөрийн нүцгэн бичлэг, зургийг бусдад худалдан борлуулсан билээ. Тэрбээр энэ үйлдлээрээ 70.000.000 төгрөг босгосон гэдгээ мэдэгдсэн. Олсон мөнгөнөөсөө зуданд нэрвэгдсэн малчдад хандив өргөсөн гэж байгаа. Тэгвэл түүний энэ үйлдэл нь Зөрчлийн тухай болон Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчсөн учир цагдаагийн байгууллагаас Б.Баярмааг шалгаж эхэлсэн байна. Юутай ч сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ёс бус агуулгатай бичлэг, зураг нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2024” уулзалт арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 23-нд боллоо. Тус арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын бодлого шинэчлэлт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж , ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 үйл ажиллагаандаа нийт 5836 иргэнийг хамруулж, 180 иргэнд санхүүгийн дэмжлэг олгосон байна. Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ бүлгийн төсөлд 46…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Томоохон нуур, голын хөндийгөөр -24-29, уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19-24 градус хүйтэн. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байх бол гуравдугаар сарын 2-ноос нийт нутгаар хүйтний эрч сулрах юм байна. Улаанбаатар орчимд, цас орохгүй. Өдөртөө -14-16 градус хүйтэн байх нь. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиев-ийн урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров-т бараалхаж, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаров-тай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн. Монгол Улс, Бүгд Найрамдах…

Дэлгэрэнгүй

Монголчууд олон зуун жилийн турш хурдан морь уралдуулж ирэхдээ жилийн 4 улирлын аль үед нь уралдаан зохион байгуулах вэ гэдгийг маш оновчтой тогтоож чадсан, морин дэлэн дээр өссөн түүхэн уламжлалтай ард түмэн, Үндэсний хурдан морины уралдааны нэг онцлог бол хүүхэд унаж уралддаг явдал юм. Энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг амьдралын язгуур хэвшлээс урган гарсан бөгөөд хүүхдээ тун балчир настайд морь унуулж сургадаг онцлогтой нь Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн түүхтэй. Нүүдэлчин монголчуудын Хүннүгийн үеэс улбаатай энэ заншил өнөөдрийг хүртэл яг хэвээрээ хадгалагдан үлдсэн нь чухамхүү хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдэлдэг, морьдыг уяанд бэлтгэх буюу уяж сойх дэг сургууль бий…

Дэлгэрэнгүй

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү: -Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн шалтгаан нөхцөлийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, далан сувгийг тэлээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй, далан сувагчлал дотор хэт их бургас ургаснаас болон сувагчлалыг боож шороо асгаснаас үүдэн далан сэтэрсэн. Уг дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид “S’Outlet” дэлгүүрийн урд…

Дэлгэрэнгүй

Өглөө, оройд битгий хэл ажил жигдэрсэн өдрийн цагаар нийтийн унаанд сууна гэдэг “зангууны үлгэр” болж хувирчээ. Төв замын автобус ар араасаа цуварч ирсэн ч хүнээ багтааж шингээхгүй байна. Зорчигчид урд, хойд хаалгаар нь гоожих шахсан дүр зураг хаа сайгүй. Автобусанд сууна гэдэг ахмад хүмүүсийн бүр өндөр даваа. “Сууж чадалгүй 4 автобус өнгөрөөлөө” хэмээн ярих настай хүнтэй ч таарав. Арай гэж суулаа ч сандал олдох нь бүү хэл залууст шахуулна гэдэг бэрх зовлон угтана. Хавирга сүвээгээ гэмтээлгүй шиг буувал их юм болж! Энэ бол автобус цөөдөж байна гэхээсээ илүү хотын хүн амын тоо хэт нэмэгдэж, нийслэл ачааллаа даахгүйд хүрсний нотолгоо юм.…

Дэлгэрэнгүй

Нидерландын Вант Улс буюу Голландыг зориод ирлээ. Мэдээж хүний нийгэм л болсон хойно сөрөг үзэгдэл байлгүй яахав. Гэхдээ энэ удаад зөвхөн давуу талыг нь хэрхэн ажигласнаа онцлоё. Баруун Европын Нидерландын Вант Улсад есөн жилийн дараа гурав дахь удаагаа хөл тавилаа. Бараг 10 жилийн дараа өөрчлөгдсөн зүйл Эйндховен хотын хувьд л төдийлөн ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, барилга байшин цөөн тоогоор нэмэгдэх нь нэмэгдэж. Гэхдээ төлөвлөлтгүй, хүний ая тухтай орчинд сөргөөр нөлөөлөхгүйц барилгыг л лав олж харсангүй. Угаасаа энэ улсад бүх зүйлийг нарийн төлөвлөж хийдэг учраас хэдэн жил өнгөрсөн ч тогтсон стандарт, хэм хэмжээ нь огтхон ч алдагдадгүй байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хотын даргын үгэнд хариу барив. Тэрбээр “Өнгөрөгч тав дахь өдөр болсон НИТХ-ын нэгдсэн хуралдааны индэр дээрээс Х.Нямбаатар хүнийг үндэслэлгүй гүтгэхийг харлаа. Үнэхээр гайхлаа. Энэ хүн таван сарын дотор тараа таниулж байна. “Суруга Монгол”-ын Гочоосүрэн гэдэг хүнтэй холбож, миний төрсөн дүү гэлээ. Зүүдлээ ч үгүй байхад гэдэг шиг юм боллоо. Надад Гочоосүрэн гэдэг нэртэй ямар ч дүү байхгүй. Ингэж муухай гүтгэж, энэ хэрэгтээ намайг хутгаж байгааг харамсаж байна. Энэ хүний Хуульзүйн сайдын хачин арга барилтай нь тэндээ л байдаг юм байгаа биз. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага руу түүнийгээ битгий оруулаад…

Дэлгэрэнгүй