Зохиогч: Admin

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурал гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын Их Хурлын даргад гардууллаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хүрэлбаатарын УИХ-д өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, бас Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Яагаад гэвэл бид газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй юм байна. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд ийм нарийн эмзэг асуудлыг хэлэлцэж болохгүй. 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах гэж байгаа бол та нар энэ бүтцээрээ хэлэлцүүлээч ээ.  1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100…

Дэлгэрэнгүй

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ. Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн гол “тоглогчид”-ын нэг нь яалт ч үгүй АН байдаг. Энэ 2024 оны сонгуульд ч тэр байр суурьтаа л байна. Тэр хэрээр энэ намын дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл хөшигний ард үргэлжилсээр байгаа юм. Үүнийг нөгөө л хэлээд байдаг АН дахь олон фракцтай холбож ойлгож болно. Өчигдөр тус намын хэсэг гишүүн Улс төрийн зөвлөлдөө шаардлага хүргүүлжээ. Түүндээ “…УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хууль санаачилж, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан хуулийн төсөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүхийн эрх ашгийг ноцтой хөндсөн сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байна. Иймд АН-ын Улс төрийн…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “1990 онд олж авсан ардчилал маань хаачсан бэ гэж асуумаар байна. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөө гээд маш олон эрх чөлөө маань алга болж байна. Өдөр хоног өнгөрөх тусам бүдгэрсээр байна. Шинэ залуу үеийнхэн маань үүнийг анзаарахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Надад бол хуучны хар, цагаан гэгддэг кино, 1990 оноос хойш гарч ирсэн өнгөт киноны ялгаа асар их мэдрэгддэг. 1990 оны хувьсгалаар монголчуудын олж авсан тэр эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө  өнөөдөр цөөхөн хэдэн дарга нарын өмч болж хувирсан байна. Төрийн өмчийн гэгддэг том том компаниуд,…

Дэлгэрэнгүй

Монголчуудын бүдүүлэг зан улам нэмэгдээд байгаа нь харамсалтай. Эмнэлэг бол хамгийн цэвэр байх ёстой орчин. Гэтэл эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс 200 төгрөгөөр улавч авч өмсөхөөс цааргалаж, шавар шавхай, тоос шороо татуулан коридороор нь холхиж байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүлээн авах хаалгаар ороход заавал улавч өмсөхийг шаарддаг боловч улавч өмссөн хүн цөөхөн байлаа. Эмэгтэй хүмүүс, бас ахмад настнууд хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл хамгийн бүдүүлэг байгаа нь нүдэнд их л харамсалтай харагдав. Тэд эмнэлгийн ажилтнуудын тавьж буй шаардлагыг огтоос үл тоож байгаад уур бухимдал өөрийн эрхгүй хүрэв. Өөрсдийнх нь хайртай дотнын хүн эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ гэж…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй…

Дэлгэрэнгүй

Тендерт ялсан компани нь баахан ногоон автобус оруулж ирснээр хэрэг мандсан байдаг. Хамгийн гол нь шинэ автобусны мөнгөөр капитал засварт орсон хуучин автобус оруулж ирснийг техник мэддэг хүмүүс илчилсэн. Удаа ч үгүй “Тэнүүн-Огоо” компанийн захирлыг хулхи автобус нийлүүлсэн Солонгос компанийн захирлын хамт хорьсон. Мөн ногоон автобуснуудад мэргэжлийн хүмүүсийн техникийн оношилгоо хийлгэхэд үйлдвэрлэлийн бус аргаар угсарсан нь тогтоогдсон талаар АТГ мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулж тухайн үед хотын дарга байсан Д.Сумъябазарыг шалгаад, хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Харин  хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатарыг буруутгах үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татаад байна. Тэрбээр ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан байгаа юм. Д.Дорж

Дэлгэрэнгүй