Зохиогч: Admin

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1545 буюу 67 хувь нь гал түймэр, 546 буюу 23 хувь нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 164 буюу 7 хувь нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Чингис хотод нээлтээ хийлээ. Зүүн бүсийн VI тойрог долоон мандаттай. Тус тойрогт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлэв. Тэрбээр энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тийм…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Голын эрэг дагуу хүүхдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хяналт тавихыг онцгойлон анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй

УИХ, Засгийн газрын гишүүн асан, хуульч Ц.Шаравдорж өчигдөр ТВ-9 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “С.Зоригийн хэрэг гарсан орой хэргийн газар дээр ямар ч туршлагагүй, цагдаад ороод удаагүй хоёр шинэ хүүхдийг явуулсан байдаг. Зориуд байгуулсан ч юм шиг санагддаг. Би хувьдаа Ц.Элбэгдоржийг баривчилж шалгаж ёстой гэж боддог. Чимгээ, Содномдаржаа нарын тухайд тэднийг эрүүдэн шүүсэн нь нотлогдсон шүү дээ. Хүний эрхийг тэгж ноцтой зөрчсөн, хэргийг хэн нэгэнд тохох гэсэн ажиллагаа явагдсан” гэгчлэн өгүүлэв. Тэрбээр мөн “Монгол Улс хэлмэгдүүлэлтийн гашуун, аймшигтай түүхийг мартаагүй. Гэтэл ардчилсан Үндсэн хуулиа баталсан ийм үед яагаад Монголд хүний эрх эрх чөлөөг улан доороо гишгэсэн аймшигтай, систем бий болчихов оо.…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах; Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх; Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий…

Дэлгэрэнгүй

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, жагсаалтаар нэр дэвшигч Ц.Чинбатын ярилцлага хэд хэдэн сайт дээр харагдлаа. Тэр хүн “Х.Баттулгаар дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй” хэмээж. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүйсгэх утгагүй. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэтэл намынх нь гишүүн, бүр бодлого тодорхойлдог удирдах бүтцэд нь байдаг хүн нэгнийхээ эсрэг ноцтой гэмээр мэдэгдэл хийж байгаа нь ойлгомжгүй юм. Ямар бодлогоор, хэний дохиогоор сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр ийм зүйл ярих болов? Нам бол үзэл санааны нэгдэл. Дотроо зөрчил маргаан гарах нь байж болох асуудал хэдий ч огт өөр үзэл бодолтой…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарын эрсдэлийг үнэлбэл хүн цочихоор дүн мэдээ гарах байх даа. Орцноосoo, хашаанаасаа гараад л бөөн эрсдэл хүлээж байдаг нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Зөвхөн өнөөдөр л бий болсон орчин биш, сүүлийн 30 жилд бодлогогүй явсны хар гай. Энэ зурагнаас харахад хүүхдүүдэд замын голоор явахаас өөр сонголт үлдсэнгүй. Хоёр талын явган хүний зам дээр амиа бодсон арчаагүй жолооч нар машинаа хээв нэг тавьдаг болсоор уджээ. Шаардлага тавихаар “Зогсоол байхгүй юм чинь өөр хаана тавих юм” гэдэг тэнэг хариулт өгөхөөс өөр юм мэдэхгүй бүдүүлэг хүмүүс. Ядаж байхад хороолол дотор ямар хурдтай явахыг мэдэхгүй оркууд машин бариад хүний амь насанд заналхийлээд явж…

Дэлгэрэнгүй

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцэг тариад байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр (2024) Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барсан. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй