Зохиогч: Admin

Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Сибирийн бүс Уралын нуруу орчмын нутагт дөрөвдүгээр сарын 7-нд шар усны үер буужээ. Орск болон Ялшинка хот үерт автаж 10 мянга орчим барилга усанд автаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Ялшинка хотын эрх баригчдын мэдээлснээр 230 мянган оршин суугчтай хотоос 6100 гаруй хүнийг аль хэдийн нүүлгэн шилжүүлсэн, 40 сургуулийн 15 нь усанд автсан гэв. Иргэд цөөн тооны тэжээвэр амьтан, эд зүйлээ авч амжсан тухайгаа мэдэгджээ. Энэ нь тус улсад сүүлийн 80 жил тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл болсон хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН төрийн бүх шатанд эрх бариад найман жил боллоо. Ямар ч шалтаг тооцохгүйгээр 40 их наядын нүүрсний хулгайчийг олох 100 хувь эрх мэдэл нь байна. Гэтэл одоо хүртэл олж илрүүлж чадахгүй байна гэдэг бол өөрсөдтэй нь холбоотой шүү дээ. Нүүрсний хулгай нь гэдэг нь Чалкогийн өрийг төлж дууссанаас хойш эхэлсэн юм шиг ойлгогдож байгаа. Нүүрсний хулгайг МАН хэзээ ч илрүүлж чадахгүй. Харин АН ялах юм бол илрүүлнэ. Намайг Хууль зүйн сайдаар томилох юм бол би илрүүлээд л өгнө. Өөрөөр энэ хэрэг илрэхгүй” хэмээн том дуугарсан байх юм. Ард түмнийг басамжлаад ч…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав. Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэхийг сонирхож байгаа хүмүүс бий. Ялангуяа МоАХ-ны идэвхтэй гишүүд, дэмжигчид буюу түүний улаан фенүүд хамгийн их хүсэн хүлээж байгаа. Гэхдээ мань эр өөрөө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвшихгүй байх” гэж хариулсаныг хүмүүс санаж байгаа. Бүр дэвшихгүй бус дэвшихгүй байх гэсэн нь мөн л хүлээлт үүсгэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ АН-ын дарга Л.Гантөмөрт хэлсэн бололтой юм. Үнэн бол өөрийн талын хүмүүсээ парламентад илүү түлхүү оруулах тактик барьж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас нь харвал АН-ын бусад бүлэглэлтэй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага,…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгожээ. Энэ бол нэг талаасаа хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй жолооч нар ажиллах ёстой гэсэн шалгуур юм. Яг үнэндээ хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, хөдөлгөөнд оролцож байж гар утсаараа кино үздэг, видео колл хийдэг, дуут дохиог балмадаар чарлуулдаг, тамхи татдаг, цонхоороо нус, шүлс, хог хаядаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, сууж амжаагүй байхад нь хөдөлдөг, байнга бэлэн мөнгө авдаг, хөгжим орилуулдаг гээд түмэн хэрэг зөрчил гаргадаг хүмүүс бол автобусны жолооч нар. Хүний амь насыг хариуцаж яваагаа ойлгодоггүй ухамсаргүй этгээдүүд нийтийн тээвэрт яагаад ч тэнцэхгүй!Цалинг нь нэмээд байхад мөн л…

Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 07-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Өнөөдөр АН үүсэн байгуулагдсан өдөр.  Тус намын ойн баярын хурал дээр АН-ын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна” хэмээн онцлов. Д.Бат

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ “Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм” хэмээн тодотгосон. УИХ-ын гишүүн хүн бол дугаар хорооны иргэн биш. Тэгэхлээр О.Цогтгэрэл хариуцлагагүй үг хэлээгүй байх. Дөрвөн аргын тоо бодож чадахгүй ахлах ангийн хүүхэд байж болох уу? Д.Дорж 

Дэлгэрэнгүй