Зохиогч: Admin

Нүүрсний хэргийн өнөөдрийн сонсгол дээр “Нүүрсний хулгайчид 44 их наяд төгрөг завшсан” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улс 2016 оны үе хүртэл нэг хаантай гээд л, барааг нь үзчихээд үхэх юмсан гэж Ц.Нямдорж  яриад байдаг байсан. Тэр хүн нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байсан юм билээ. Түүнээс хойш дараагийн нэг хаан гараад ирсэн гэж харагдаад байна. “Голомт” банк,  “Бодь”-группийн эзэн Д.Баясгалан гэдэг хүн тэр хаан нь юм байна. Түрүүн хэлсэнчлэн хууль, шүүхтэй нь худалдаж авах аргаар ажлаа явуулж иржээ. Монголын эдийн засгийг банкирууд нь базаад тэнд уул уурхай хийдэг, энэ талд төмөр зам барьдаг гээд…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.12.21) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Тус компанийн…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр ямар ажлууд хийхээс яриагаа эхэлье. -Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, иргэдийг ихээр бухимдуулж буй хэд хэдэн асуудал бий. Замын хөдөлгөөний түгжрэл, орчны буюу агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл зэрэг олон асуудал байна. Эдгээр асуудлын шалтгаан нь Улаанбаатар хотын…

Дэлгэрэнгүй

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031” -г хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад танилцуулав. Энэхүү сургалт, мэдээллийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан баг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр хүргэлээ. Тус бодлогыг 2023 оны эхний хагаст Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс 4 аймгийн нийт 104 аж…

Дэлгэрэнгүй

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн төвөөс “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулдаг бөгөөд 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг “Албан бус хөдөлмөрийн зах зээлийн тэлэлт ба насжилт: Нийгмийн хамгаалал асуудлыг шийдэл эсэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн “Нийгмийн халамжийн тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн салбар хуралдаанд цахимаар оролцож, тэтгэвэр, тэр дундаа нийгмийн халамжийн тэтгэврийн чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, үг хэллээ. Ийнхүү үг хэлэхдээ нийгмийн хамгааллын тогтолцоо үүсэн тогтсоноос хойш…

Дэлгэрэнгүй

Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд хөрш орноосоо хамааралтай. Өвлийн ид хүйтэн дөнгөж эхэлж байхад шатахууны нөөц хомсдож, цахилгаан үе үе тасрах боллоо. ОХУ-аас Монголд нийлүүлдэг цахилгаан станцад гэмтэл гарснаас асуудал үүсч, цахилгааны хязгаарлалтад орох хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Хэдийгээр хойд хөрш цахилгааныхаа хэмжээг одоохондоо багасгаагүй ч байдал хүнд байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “эр зоригтойгоор” мэдэгдсэн. Цаашдаа гал алдах аюул нүүрлээд байгаа нь учирч болзошгүй бодит эрсдэл юм. Юутай ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад ОХУ руу яаралтай мордсон байна. Шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал Оросын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах гэнэ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нөгөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнө -37…-42, өдөртөө -24…-29, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө -32…-37, өдөртөө -20…-25, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз,…

Дэлгэрэнгүй

Монголчуудын амиа бодсон зан хэтэрлээ. Баянзүрх дүүрэг, 15 дугаар хорооллын 48-Б байранд өглөө машины утаа маш ихээр үнэртэж хүмүүст хортой нөхцөл байдал үүсэв. Оршин суугчид асуудлыг лавлавал нэгэн жолооч байрны доод талын авто зогсоолд машинаа асаагаад олон минутын турш халаасан байна. Үүнээс болоод машины угаар нь 13 давхар хүртэл дээшээ хөөрчээ. Өндөр настай, өвчтэй зовлонтой хэвтрийн хүмүүс олон бий. Дээр нь бага ангийн сурагчид гэртээ байгаа. Тэд угаартах эрсдэл маш өндөр байна. Яагаад ийм арчаагүй байдаг юм бэ? Бусдыг бодох сэтгэлгүй амиа бодсон, бүдүүлгийн туйл хүмүүс болж оршин суугчид хохирох тохиолдол удаа дараа гараад байхад холбогдох байгууллагууд яагаад хатуу арга…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилнэ. Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Тэд Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн талаар танилцуулсан юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал дэвшүүлээд байгаль хамгаалах үйл хэрэгт урт удаан хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв. “Өнө…

Дэлгэрэнгүй