Зуны сар зургаа биш. Одоо энэ их хөлгүй найр наадмаа цэглээд ажил төрөлдөө анхаарая. Үндсэндээ 7 дугаар сарын 1-нээс хойш монголчууд амралтын уур амьсгалд шилжлээ. Хөдөө явсан, энэ тэндэхийн наадам хэссэн, амарч зугаалж, айраг архи эргүүлсэн дүр зураг одоо ид хүчээ авч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байна вэ? Наадмын дараа Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзаж санал бодлогыг сонсоход нөгөөдүүл нь хэцүүхэн л зүйл ярьцааж байсан. Хамгийн томоохонд тооцогддог “ДЦС-4”-ийн олон хүн нийгмийн асуудлаа голоод ажлаасаа гарцгаасан учир цаашдаа хүний нөөцийн хомсдолд орж мэдэхээр байгааг захирал нь нуугаагүй. Энэ бол жижиг асуудал биш. Эрчим хүч доголдоод…
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, 10 асуудлын хүрээнд хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын тус бүр хоёр төсөл, хяналт шалгалтын нэг тайлан, Байнгын хорооны тогтоолын хоёр төсөл, яам, агентлагийн гурван мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд анхны хэлэлцүүлгийн дөрвөн санал дүгнэлт бэлтгэж, хэлэлцэн буй асуудлуудаар 10 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Мөн Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сард Төрийн ордонд хийжээ. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн…
И мартын нэг давхарт байдаг Солонгос хоолны газарт 30 гаруй насны хүүхэн орчноо мартан хэн нэгнийг байдаг чадлаараа хашгиран зандарна. Гайхсандаа харвал дөнгөж 19 насны орчим хоёр охины царай нь хувхай цайж айсан байртай дуугаа хураан зогсоно. Яавч бусдын өмнөөс буруу үг хэлэх охид биш байлаа. Олон нийтийн газарт байгаагаа үл тоож эрээ цээргүй авирлах дээрэнгүй хүүхэнд санаа зовсон шинж огтоос алга. Жуковын хөшөөний зүүн талд байх Ерөнхий боловсролын сургууль. Хүүхдээ авахаар ирсэн бололтой хоёр гурван хүүхэн дотогшоо оров. Улавч өмсөж орох ёстой гэж үүдний жижүүр шаардлага тавьсан боловч шавхайтай гутлынхаа мөрийг татуулан шууд дайраад орчихлоо. Эмэгтэй хүмүүсийн ухамсар ингэтлээ…
Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт үйлчлэгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав. 2023-2024…
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ММ агентлагт өгсөн ярилцлагдаа “ Амь наснаас үнэтэй амралт зугаалга гэж байхгүй. Агаарт гарч байхдаа архи уух, хөзөр тоглох зэргээс болж анхаарал сэрэмжээ алдсанаас болж хүүхдүүд нь усанд эндэх тохиолдол гарч байгаа нь дэндүү харамсалтай. Гол усны түвшин татраагүй байна. Голын эрэг дээр хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулснаас хүүхэд нь мөлхөж очоод усанд унасан тохиолдол гарсан. Дахин дахин хэлэхэд том хүмүүс өөрсдөө ч, хүүхдүүддээ ч тавих анхаарлаа бүү сулруулаач!” хэмээн анхаарууллаа.
“АЛАЛЦАНА” гэдэг амнаас гардаг муу муухай үгийн хязгаарт нь тулгасан, амьдралдаа хэлэхгүйгээр цоожлохоор аймшигт үг. Энэ үгийг дээр доргүй амнаасаа унагадаг өдөр тутмын хэрэглээний ерийн үг болжээ. Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийхээр 30 сэтгүүлч дагаж явна гэсэн нь бөөн хэрүүл….бөөн талцаан…Ирээдүйн залууст инээдэмт жүжиг болж үлдэнэ. Монголчууд хоорондоо алалцсаар байгаад Манжид 200 гаруй жил дагаар орж, Их монгол улс дэлхийн газрын зураг дээр харагдахгүй болсон эмгэнэлт түүхтэй. Арай ядан өвгөд дээдэс маань, нөгөө нэгэн жарнаас хамаагүй илүү хараалгаж, сүнсээ зайлуулсан муу нэрт хар, шар феодлууд 1911 оны цагаагчин гахай жил Монголоо эргүүлж авчирсан ч талын талыг нь хилийн…
Прокурорын байгууллага 2023 оны долоодугаар сарын 3-7-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.548, мөрдөн байцаалтын 1734 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 82, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явахын эсрэг 5, Хүүхдийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, нийт 269 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Т нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодисын ангилалд орсон 500 кг натрийн сульфидыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа…
Манай улсын эдийн засаг муу хэвээр байгаа. Яг нарийндаа сэхээний тасгаас гарсан уу, үгүй юү гэдэг дээрээ л бга шүү дээ. Гадаад нөхцөл байдал хүнд, эрсдэл гүнзгийрсээр… Өр зээл шийдэгдээгүй… Үндэсний үйлдвэрлэл хөгжөөд гийгүүлсэн юм огт алга. Үйлдвэрлэл хөгжиж байж, баялаг бүтээгчдийн тоо нэмэгдэж байж, ард түмэн нь шоргоолж шиг хөдөлмөрлөж байж улс орон хөгжих нь зүй тогтол. Хийж бүтээе, хөгжье гэсэн оронд ганц өдөр байтугай ганц цаг ч хайран баймаар. Олон хоногийн амралтаа нөхөж ганц минутыг ч ашигтай зарцуулахын төлөө зүтгэе. Ялангуяа энэ улсын зүрх болсон эрчим хүчний салбарынханд амрах зугаалах эрх байхгүй. Нойр хоолгүй зүтгэх цаг бол одоо.…
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 19 удаа хуралдаж, нийт 41 асуудлын хүрээнд 19 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны таван тогтоолын төсөл, холбогдох байгууллагын үйл ажиллагааны гурван тайлан, албан тушаалтныг томилох, чөлөөлөх зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажилласнаас хоёр ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. Бусад ажлын талаар Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн…