Зохиогч: Admin

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…

Дэлгэрэнгүй

Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна. Харин өнгөрөгч 12 дугаар…

Дэлгэрэнгүй

Нийтлэл Б.Баабар 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого хэмээн ярьсан нь түүх гуйвуулсан хэмээн үзэж ахмад судлаач Б.Зинамидар гомдол гаргасны дагуу Б.Баабарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар тэрбээр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан бид ахмад судлаач, тагнуулын дэд хурандаа Б.Зинамидартай ярилцлаа. -Таныг Б.Баабарт гомдоод цагдаад өгчихсөн гээд л олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг шуугилаа. Үндсэн асуудал нь “Ардын бослого” хэмээх нэршилтэй холбоотой гэж ойлголоо. Та хоёрын дунд яг юу болов. Үнэхээр та цагдаад гомдол гаргасан юм уу? -1932 оны феодал лам нарын бослогын үеэр эгэл жирийн малчин ардууд хүчээр дайчлагдан цэрэг болж хэлмэгдэн олноороо амиа алдсан гашуун түүх бий. Гэтэл нийтлэлч…

Дэлгэрэнгүй

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх зорилготой нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулна. Ингэснээр төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах байдлаар буюу заавал…

Дэлгэрэнгүй

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс эсэргүүцсэн нь нийгэмд бухимдал төрүүлсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газар 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдлээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох саналыг “D-Өргөдөл’ цахим өргөдөл, гомдлын системд байршуулахад долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн гарын үсгээ зурж дэмжсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан…

Дэлгэрэнгүй

50 номерын шинэ улаан автобусанд суулаа. Жолооч нь орж ирсэн хүмүүсээс бэлэн мөнгийг баруун солгойгүй авч байна. Бүр хуучны кондуктор шиг “Май хариултаа ав” гэж байх юм. Нийтийн тээврийн ашгийг жолооч нар дундаас нь албан бусаар цувчуулаад байхаар энэ салбар яаж хөгжих юм бэ? Бэлэн мөнгө авахаас гадна тамхи татдаг, эгнээ байраа буруу эзэлдэг, гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, суугаагүй байхад нь ухасхийн хөдөлдөг, хөгжим чарлуулж хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг, сигналаа цочиролд ортол орилуулдаг, цонхоороо шүлс, нус цэр, хог хаядаг гээд нийгэмд халтай олон хэрэг зөрчил автобусны жолооч нарын дотор буурахгүй байна. Мунхаг ууртай жолооч…

Дэлгэрэнгүй

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штаб мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлийг танилцуулах мэдээллийн өдөрлөгт Баянзүрх дүүргийн  600 гаруй иргэн хамрагдлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам , БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу 2024 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 02 дугаар сарын 26-29-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас санаачилсан мэдээллийн өдөрлөг өнөөдөр /2024 оны 02 дугаар сарын 16/ Баянзүрх дүүргийн “Жанжин” клубт боллоо. 600 гаруй иргэн оролцсон тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнууд болон иргэд хамрагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах…

Дэлгэрэнгүй

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион…

Дэлгэрэнгүй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав. Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг…

Дэлгэрэнгүй