Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн…
Зохиогч: Admin
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур…
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар #хар_тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа…
БЗД-ийн 30 дугаар сургууль. Уг нь эх, эцгүүдийг улавчгүй орохыг зөвшөөрдөггүй боловч ухамсар дорой хүмүүс шаардлыг үл тоон тоос шороо, шавхай татуулан хүүхдүүдийн гадуур хувцсаа сольдог хэсэг рүү орж байгаа нь харамсалтай. Тэр ч бүү хэл нэг залуу хүүхдүүдийн гутал хувцсаа хийдэг уутан дээгүүр шороотой гутлаараа хээв нэг алхах юм! Эмэгтэйчүүд ч гэсэн илүү хариуцлагатай байх ёстой атал “Улавч өмсөөч” гэсэн шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг авирлаж байгаа нь бухимдал төрүүлж байна! Эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөнөөс болоод амьсгалын замын өвчлөл газар авдаг гэдгийг насанд хүрсэн хүмүүс ойлгодоггүй гэж үү? Бусдын хүүхдийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө хүүхдийн төлөө сургуулийн орчны эрүүл ахуйн…
Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил улс зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, энэ тусламжийг хулгайлах гэсэн ХАМАС бүлэглэлийн аливаа оролдлого нь “Палестины ард түмний сайн сайхны төлөө санаа зовнихгүй байгааг нь илтгэн харуулах болно” хэмээн анхааруулжээ. Ж.Байден Тель-Авив хотноо хэлсэн үгэндээ, АНУ мөргөлдөөний үеэр энгийн иргэдийн амь насыг хамгаалахын төлөө тодорхой байр суурийг баримталж байна хэмээгээд, Газын зурвасын оршин суугчдад хоол хүнс, ундны ус, эм тариа, хорогдох байр хэрэгтэй байгааг нэмж хэлсэн байна. “Өнөө өглөө би Израилын онц байдлын танхимын сайд нараас Газын зурвас дахь энгийн иргэдэд амь насыг нь аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхийг хүссэн, Ингэхдээ хяналт шалгалт хийж, тусламжийг ХАМАС руу биш…
Ахмад настны сэтгэлзүйн доройтлын талаар Ахмадын эрүүл мэндийг дэмжих “Зуунтай” холбооны тэргүүн Л.Лхагвадолгорын тавьсан “Ахмад настны сэтгэлзүйн эрүүл мэнд” лекцээс хүргэе. Би олон жилийн өмнө ааваасаа хагацсан. Аавынхаа хойноос буян хийх ёстой биз дээ? Тэгээд маани, тарни уншихаас илүү хүмүүст туслая, тэр тусмаа настай хүмүүст туслая гэж шийдсэн. Ингээд ахмадын эрүүл мэндийг дэмжих төрийн бус байгууллага байгуулж 23 жил цалингүй ажиллалаа. Уг нь багш хүн л дээ, би. Ахмадуудад яаж туслах талаар эргэцүүлж бодоод настны сэтгэлзүйн эрүүл мэнд хамгаас чухал юм байна гэдгийг ойлгож мэдээд ахмадуудын сэтгэлзүйг судалж эхэлсэн. Ахмад настнуудын сэтгэлзүйн доройтол аливаа өвчний шалтгаан болдог ажээ. Сэтгэлзүйн хувьд…
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан “Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал”-ын талаарх зааврын дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, уг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн зохих дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын хувьд өдөр тутмын шийдвэр, үйл ажиллагааны хувьд хараат бус байх нь зүйтэй боловч өнгөрсөн хугацаанд ил тод, нээлттэй байх, мэдээ, тайлан солилцох, спортын бусад байгууллагатай хамтран ажиллах…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээний газар байгуулахыг хориглоно. Хаа дуртай газраа барилга байшин, машин засварын газар ажиллуулж болохгүй. Нийтийн тээвэрт ч гэсэн стандарт мөрдөгдөнө. 5 дэд төвд тулгуурлаж гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжүүлнэ” гэлээ . Мөн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Хуульзүй, дотоод хэргийн ячамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг, орлогчоор УИХ-ын даргын зөвлөх хуульч О.Номинчимэгийг томилохоор болсныг мэдээлээд “ S outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, Акуа гарден барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлнэ гэлээ. Д.Дорж
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.10.17) Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжээд байна. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга…
Автомашины ослоор амь насаа алдах, гэмтэж бэртэх хүмүүсийн тоо буурахгүй байна. Нийт олсын 97 хувь нь жолоочийн буруугаа үйлдэлтэйг тээврийн цагдаа анхааруулсан. Машинаас гадна унадаг дугүй, цахилгаан дугуй, скүүтер, мопед, мотоцикль зэрэг явган хүнд халтай тээврийн хэрэгсэл Улаанбаатарын гудамжаар нэг сүлжилдэж байна. Цахилгаан дугуйтай охин урд яваа хүнээ мөргөж унагааснаас хавирга нь хугарч, уушгиндаа орсон тохиолдол гарлаа. Дугуйтай залуу настай эмээг мөргөөж гэмтээгээд зугатсан л гэнэ. МУБИС-ийн урд зам дээр 2-3 орчим насны жаахан хүүг скүүтер унасан залуу мөргөчихөөд босгож өгөх ч үгүй зугатаагаад алсан болсон талаар эцэг, эхчүүд гомдоллож байна. Улаанбаатарт дугуйн зам гэхээр юм байхгүй. Хүүхэд, залуучууд явган…