Зохиогч: Admin

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм. УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга…

Дэлгэрэнгүй

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг мэдэгдлээ. Ямартаа ч өвлийн ид хүйтнээр цахилгааны хязгаарлалт хийх аюул холдож магадгүй нь. Гэхдээ манай улсын хувьд эрчим хүчний шинэ эх үүсвэрээ маш яаралтай шийдэхээс өөр гарц үлдсэнгүй дээ. Сүүлийн 30 жилд хангалттай улстөржлөө, хангалттай хувьдаа завшлаа. Харин улсын зүрх болсон эрчим хүчний хараат байдлаас гарах талаар санаачилгатай, тууштай, зоримог ажил хийсэнгүй. Энэ өвлийг ингээд давлаа гэж бодоё. Өвөл дахиад болно. Дараа дараагийн он жилүүдэд яах вэ? Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд…

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан эрчим хүчний асуудал хүндэрч эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ-аас манайд нийлүүлдэг байсан эрчим хүчний хэмжээ буурах болсонтой холбоотойгоор маргаашаас эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрлээ. Оросын  хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан. Хэзээ хэвийн хэмжээнд хүрэхийг хэлж мэдэхгүй. Байдал ингэж хүндэрч байгаа болохоор маргаашаас эхлэн эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлахаас аргагүй боллоо. Нэг ёсондоо эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож…

Дэлгэрэнгүй

“…Нүүрсний хулгайтай холбоотой” гэгдэж буй хэдэн арван улстөрч бий. Энэ асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаж буй хэдэн зуун албан тушаалтан байна. Харин нэг нь ч “…Тийм ээ, би холбоотой”, эсвэл “…Уучлаарай, би алдаа гаргажээ” гээд хэлсэнгүй. Бүгд л ямар нэг байдлаар “…Гүтгүүллээ”, “…Хэлмэгдлээ” гэж байна. Ийм л дүр зургийг сонсголоос, хэвлэлүүдээс, бүр УИХ-ын хуралдаан дээр өгсөн тайлбаруудаас нь харж ирлээ. Гэтэл нүүрсний хулгай байсан. Энэ үнэн. Бас ард нийтээрээ энэ хулгайг зогсоохыг хүсэж байна. Бас л үнэн. Түүнчлэн Түр хорооны дарга Б.Энхбаярын “…Сонсголоор хэн нэгэн хувь улстөрчийн биш, улс улсаараа үлдэх үү гэдэг ноцтой асуудлыг ярина” гэсэн агуулга бүхий мэдээллийг ч анзаарахгүй…

Дэлгэрэнгүй

Өчигдөр БЗД-ийн 13 дугаар хороо Офицерын тойргийн Эм Ай Юу сургуулийн гарцан дээр эмэгтэй жолооч 8-32 насны гурван хүнийг мөргөж ноцтой осол гаргажээ. Гурвын гурван хүн шүү дээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед жолоогоо тавьчихаад хоёр гараараа гар утсаа бариад явдаг хүмүүс маш олон болсон. Замын хөдөлгөөнд оролцож байж видео колл хийдэг гээд боддоо. Автобусны жолооч жолооныхоо хажууд дэлгэц байрлуулчихаад кино үзээд явахыг харлаа. Халтуур хийдэг эмэгтэй жолооч гар утсаараа тоглолт үзээд явахыг үзлээ. Жолооч нарын гар утасны хэрэглээ ослын нэгэн шалтгаан болжээ! Нэг хором алдахад л хүний амь хохирно шүү дээ! Холбогдох газрууд яаралтай…

Дэлгэрэнгүй

Монголчууд шиг хэнэггүй хүмүүс байна уу? Хэлээд, сэрэмжлүүлээд байхад л заавал сөрдөг нь гэм биш зан болжээ. “Ханиад томуу их байна. Амны хаалтаа зүү” гэж эмч нар уриалаад байхад эр, эм, хөгшин, залуугүй үл тооно. Хэнэггүйтэж явж томуугаа хүндрүүлчихээд эмнэлгийн ачааллыг нэмнэ. “Хальтиргаа гулгаа их байна. Хурдаа тохируулж яв” гэж тээврийн цагдаагаас анхааруулсаар байхад яг эсрэг үйлдэл хийгээд өрөөлийг ч, өөрөө ч хохирч байна. “Шинэ жилийн баяр дөхлөө. Хэтэртлээ архи уусан нэгнээ хүргэж өгөөрэй” гэж сэрэмжлүүлээд байгааг тоож байгаа хүмүүс хэр олон байгаа бол? “Цаг ихээр орж гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсчихлээ. Архи ууж өөрийгөө хяналтаас гаргаад хэрэггүй шүү!” гэж…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Л”-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг томилох эрх…

Дэлгэрэнгүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Түүний хувьд 2008, 2012, 2016 онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан юм. МАН дотор нэр нөлөө сайтай, улстөрийн хувьд харьцангуй туршлагатай, бэлтгэгдсэн хүн. Түүнийг “ЖДҮ-чин” хэмээн цоллох нэгэн байдаг ч авсан зээлээ эргэн төлсөн байдаг. Уг нь эрчимжсэн мал ахуй хөгжүүлэхээр төлөвлөсөн боловч улстөржилтөөс болоод зээлээ зориулалтын дагуу ашиглалгүйгээр буцаагаад төлсөн гэдэг. Тэрбээр ирэх сонгууль нэр дэвшихийн тулд төрийн ажлаа өгсөн бололтой. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Дэлгэрэнгүй