Зохиогч: Admin

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг…

Дэлгэрэнгүй

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олoн нийттэй харилцах хэлтсээс “Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж, зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүд болон хувийн хэвшлийн тохижилт, үйлчилгээний байгууллагын 671 албан хаагч 53 машин техниктэйгээр ажиллаж байна. Ингэхдээ халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж буй. Цас нэгдүгээр сарын 20-ны 06:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа бөгөөд цас орж дууссаны дараа авто замыг хусаж, гарсан цасыг ачиж, цэвэрлэх юм. Авто замын ачаалал, түгжрэлээс шалтгаалан тохижилт үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ. Хотын захиргааны зүгээс их цасыг арилгахад дан ганц ТҮК-ийн ажилтнуудын хүч хүрэхгүй тул Хог хаягдлын тухай хуулийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа. -Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү? -“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийт 1647 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1301, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлжээ. Цагдаагийн өгсөн мэдээллээс харвал ганцхан өдөрт хүний биед халдах хэрэг 63 бүртгэгджээ. Хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна!

Дэлгэрэнгүй

Өнөөдөр буюу 19-нд Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Цаг агаарын мэдээг анзаарч сонсолгүйгээр алсын замд гараад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарсан тулд малчид, ард иргэд, тээвэрчдэд онцгой сэрэмжтэй байхыг дахин дахин анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг…

Дэлгэрэнгүй

Автобусанд хүн ихтэй байлаа. Нэлээд өндөр настай эмээ орж ирээд би суумаар байна хэмээн хүмүүс рүү довтолж эхлэв. Тэр хүний зөв. Ахмад настай хүн нийтийн унаанд босож явж чадахгүй. Даанч урдуур сул суудал байсангүй. Дандаа настай улс суусан байв. Нэгэн 50 гаруй насны эр “Та хойшоо явбал тэнд дандаа залуучууд суусан байна” гэвэл нөгөө эмгэн гэнэт уурлаж “Би хотод 75 жил амьдарсан. Заавал энд сууна. Надад хэн ч заахгүй” гэж хэлээд 70 шүргэж яваа насны өвгөнийг босгочихлоо. Нөгөөх нь би уг нь тариа хийлгэчихээд явж байгаа юмсан гэж учирлавал түрэмгий эмгэн огтоос тоосонгүй. Нээрэн ч адилхан настай хүнийг босгохын оронд…

Дэлгэрэнгүй

Нийтлэлч Баабарыг аюулаас хамгаалахын ахмад ажилтны гомдлоор цагдаа шалгаж эхэлжээ. Учир 1932 оны лам нарын дэгдээсэн эсэргүү гэх хэргийг ардын бослого гэж нэрлэсэн учраас тэр гэнэ. Баабар энэ талаар цахим хуудсандаа “Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг байцаах дуудлага ирлээ. Утас 80884040. Зинамэдэр гэдэг түүхч гэгч өндөр настан Улсын прокурорт гомдол гаргажээ. 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрлэсэн хэрэгт арга хэмжээ авч өгөөч гэжээ. Улсын Ерөнхий прокурор арга хэмжээ ав гэж цагдаа руу шилжүүлжээ. Прокурор шалгуулахаар цагдаад өгсөн гомдол дээр Батбаяр буюу Баабар 1990 оны 3-р сард болсон Социал Демократ намын их хурал дээр лам нарын бослогыг Ардын бослого…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй