Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол шинжлэх ухааны яам, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд “Хуурамч эмийн тухай ойлголт, Монгол Улсад ямар…
Зохиогч: Admin
Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогт сонгогдсон чинь Ц.Элбэгдоржийн талынхан ихэд дургүйцэж, хилэгнэж байгаагаа нуусангүй. Учир нь Т.Батцогт нь Х.Баттулгын хүн юм байх. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дунд эрх ашиг, үзэл бодлын том зөрчил бий. Мань хоёр нэг л хэл амаа ололцож чадахгүй байгаа нь Элбэгээгийн мэдлийн гэгддэг сайтад гарч буй Х.Баттулгын эсрэг дайралтуудаас тодорхой харагддаг. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Улсын ерөнхий прокурорт хандаж Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт тавих үеэрээ “Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх баримт…
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж ОБЕГ мэдээллээ.
Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг лхагва гарагт “амжилттай хөөргөж”, тойрог замд орууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Пёньян пуужин хөөргөх нь өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх “хууль ёсны эрх” хэмээн мэдэгдээд, “дайснууд аюултай цэргийн ажиллагаа” явуулж байгаа энэ үед улс орны дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд “ихээхэн хувь нэмэр оруулна” гэж KCNA мэдээлжээ. “Чоллима-1” пуужин урьдчилж тогтоосон нислэгийн траекторын дагуу хэвийн нисэж, тагнуулын хиймэл дагуул “Маллигён-1”-ийг 22:54 цагт буюу хөөргөснөөс хойш 12 минутын дараа тойрог замд оруулсан гэж дээрх мэдээнд дурдсан байна. Энэ нь лхагва гарагт эхлэх байсан пуужин хөөргөх ес хоногийн хугацаанаас өмнө болжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөх ажиллагааг газар дээр нь хянаж, эрдэмтэн, техникийн ажилтнууд зэрэг уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүст баяр хүргэсэн гэж тус агентлаг мэдээлэв. Мөн Пёньян ойрын хугацаанд тойрог замд дахин хэд хэдэн хиймэл…
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна. Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм. Одоогоор туршилтын байдлаар, нийгмийн хариуцлагын хүрээнд 2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд…
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа. “Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын 7 дугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин…
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 251 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал: 17-ны өдөр 62 18-ны өдөр 46 19-ний өдөр 82 20-ны өдөр 61 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.
Ялангуяа шөнө оройн цагаар автобусны буудлууд хөл гишгэх зайгүй болчихдог. Уг нь автобуснууд ар араасаа ирээд л байх юм. Даанч хүнээ шингээж чадахгүй байна. 30 жилийн өмнө автобусны тоо цөөн байлаа. Заримдаа бүтэн цаг хүлээх бол энүүхэнд. Тийм учраас хүн нь багтахгүй “алалцаан” болдог байсан юм. Гэтэл өнөөдөр нийслэлд оршин суугчдын тоо ч өссөн. Нийтийн тээврийн хэрэгсэлийн тоо, хүртээмж ч харьцангуй нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ л автобус ачааллаа дийлэхгүй байна. Зорчигчид багтахгүй байгаа болохоор жолооч нар нь хаалгаа бушуухан хааж аваад талийж байгаа дүр зураг хаа сайгүй. Бухимдсан, харааж ерөөсөн улс буудал дээр үлдэж хоцорч байна. Ийм байдал тийм амархан шийдэгдэхгүй.…
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2023.11.20) Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Улсын…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн…