Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион…
Зохиогч: Admin
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав. Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг…
Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ. А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна,
Монгол орны ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл нүүрлэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгараад байна. Малчид хотоо харлуулж, өөрсдөө эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бодитой бий боллоо. Төр, түмний тусламж хэдэн малчдад одоо л хэрэгтэй байна. Засгийн газар ч бүх нөөцөө дайчлан малчдад туслах шийдвэр гаргалаа. Малаа зуданд алдсан малчдыг малжуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Гэтэл суурин газрын ухвар мөчид хүмүүс монголчуудыг өдий болтол тэжээж ирсэн малчин түмнийг буруутган, туслахыг эсэргүүцэж байгааг яаж ойлгох вэ? Цаана нь ямар эрх ашиг байна вэ? Мал аж ахуй Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг байсан. Цаашдаа ч байх болно. Уул…
Баасан гарагт Нью-Йоркийн шүүх Дональд Трампыг залилангийн хэрэгт буруутган 355 сая ам.доллароор торгож, Нью-Йорк муж улсад аливаа компанийг удирдах эрхийг нь гурван жилээр хассан нь түүний “бизнесийн эзэнт гүрэн” болон санхүүгийн байдалд нь томоохон цохилт болов. Энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь “бараг” тодорхой болоод буй Д.Трампыг илүү таатай банкны зээл авч, даатгалын нөхцөл эдлэхийн тулд хөрөнгөө хууль бусаар өсгөж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг худал мэдүүлсэн хэргээр буруутгажээ. Энэ хэрэг нь эрүүгийн бус иргэний хэрэг тул шоронд хоригдох эрсдэлээс холуур өнгөрөх юм. Гэсэн хэдий ч Д.Трамп шүүхийн шийдвэр гарахын өмнө мэдэгдэхдээ, Нью-Йорк муж улсад бизнес эрхлэхийг хориглох нь “корпорацын хувьд цаазаар авах ял”-аас өөрцгүй юм гэсэн байна. Нийт 91 хэрэгт яллагдагчаар татагдан дөрвөн муж улсад шүүхэд дуудагдаад байгаа Д.Трампын хувьд өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг “сонгууль болох…
Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул: А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо. Мөн Сүхбаатар, Өмнөговь аймгууд орох, гарах хөдөлгөөнөө түр хязгаарласан байна. /ОБЕГ/
Ахмад настны тухай болон Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд ахмад настнуудын саналыг сонсох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монголын ахмадын холбоо /МАхХ/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-наас хамтран зохион байгуулсан уг уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХНХЯ-ны газар, хэлстийн дарга нар оролцож хуулийн төслийн талаар танилцуулга хийж, ахмадуудын асуултад хариулж харилцан ярилцлаа. МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар уулзалт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төмөр хэмээгч усан туулай жилд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” сэдэвт ахмад настны Үндэсний чуулган болж өндөрлөсөн. Тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож ахмад настны талаар цаашид баримтлах бодлогыг…
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун зүгт өнөөдөр буюу 2 сарын 16-ны 12:56:24 цагт 53 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 49°28’48.0″N 97°00’00.0″E
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; -Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, -Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй…
Цэргийн нэрт шинжээчийг баривчилсныг, засгийн газрын зүгээс сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын ажилтнуудыг нутаг буцахыг Венесуэлийн тал шаарджээ. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын 13 ажилтныг 72 цагийн дотор нутаг буцахыг шаардсан байна. Өнгөрсөн долоо хоногт шинжээч Росио Сан Мигелийг баривчилсны дараа НҮБ-ын комиссоос “улс даяар өргөжсөөр буй хэлмэгдүүлэлтийн давлагааг зогсоохыг засгийн газарт уриалсан” тайлан гаргажээ. Түүнчлэн пүрэв гаргийн өглөө Р.Сан Мигелд өмгөөлүүлэх эрх олгохыг уриалсан байна. Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль мэдэгдэл хийж, Дээд комиссарын газрын үйл ажиллагааг түр зогсооно гэж анхааруулаад, тус байгууллагын тайланг “нэг талыг баримталсан”, “Николас Мадурогийн засгийн газрыг түлхэн унагахыг оролдсон хүмүүсийг өмгөөлж хамгаалсан” хэмээн тодорхойлжээ. Харин НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч…