Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль эх орончдын зэвүүцлийг хүргээд сүйд. Уг нь Х.Баттулга нарын яриад, сурталчлаад байгаа шиг газар нутгаа харийнханд өгөхөд тухайн хуулийн үзэл санаа оршоогүй гэж төсөл санаачлагч хангалттай тайлбарласан. Бусад өндөр хөгжилтэй орны жишгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар шинэ техник, технологи, шинэ мэдлэг, мэдээлэл орж ирнэ. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдэнэ. Ядуурал буурна. Улсын эдийн засаг хөгжинө. Ийм л зорилгоор уг хуулийг санаачилсан юм билээ. Даанч энэ нь МАН дотор ч маргаан өрнүүлж, Х.Баттулгын бах тавыг хангаж байна. Тухайлбал, УИХ-д МАН-аас олон удаа нэр дэвшин ялалт байгуулж байсан Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун,…
Зохиогч: Admin
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай, Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах…
АНУ-ын Төрийн департамент Ираны дэмжлэгтэй хути босогчдын бүлэглэлийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтад дахин оруулжээ. Энэхүү мэдэгдлийг лхагва гарагт хийсэн хэдий ч хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр болохгүй юм. Ийм ангилалд оруулснаар Америкийн иргэд, компаниудаас босогчдод аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн тус улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийг нь царцаахыг шаарддаг. Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдэгдсэнээр, хутичууд олон улсын усан тээврийн эсрэг халдлага үйлдэж байгаа нь “далайчдыг аюул эрсдэлд оруулж”, худалдааны чөлөөт урсгал болон навигацийн эрх чөлөөг тасалдуулж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд “эдгээр халдлагын хариуцлагыг хүлээлгэх ёстой гэдгийг тодорхой мэдэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хутучууд Улаан тэнгис болон түүний ойр орчимд худалдааны хөлөг онгоцууд руу олон арван удаа дайрсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчин хутичуудын цаашид халдлага үйлдэх хүчийг сулруулах зорилгоор тэдний байрлалд өнгөрсөн долоо…
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав. Үүний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг Хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, шинэлэг шийдэл, инновац, технологи шингээн, стандартад нийцүүлэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил”-д хэрэгжүүлэх ажлын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт…
Капитализмыг алгасч социализмд дэвшин орсон тухайгаа бахархан ярьж байсан маань саяхан. Социализмыг бүтээн байгуулж байсан үед манай Монголчуудын хувьд хөгжил дэвшил байсан уу гэвэл байсаан, байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжил юуны түрүүнд нүдэнд үзэгдэж эхэллээ. Олон арван үйлдвэр заводууд сүндэрлэн босч, ажилчин анги төлөвшин бүрдэж ирсэн билээ. Феодалын Монголд зарим нэгэн үйлдвэр завод байсан боловч улс орны хөгжилд төдийлөн нэмэртэй байж чадаагүй юм. Харин социализмын үед ажлын яндан хүнгэнүүлж байгаад орчин үеийн хөгжил дэвшлийн тухай ярих болсон юм. Ерээд оны эхээр манай улс социализмаас татгалзаж ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Ардчилал гэдгийг бид тэр үед сайжруулсан социализм хэмээн…
Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо, УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон сайхан…
Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ. Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ. Төр, бизнесийн явцуу…
Засгийн газрын хуралдаанаар боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн…
2007-2010 оны үед гудамжинд гуйлга гуйсан хүмүүс ховордож билээ. Бараг л харагдахаа больсон. Гэтэл сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өмнөө цаасан хайрцаг тавиад алхаж өнгөрөх хүмүүсийг царайчлангуй харах өрөвдмөөр төрхтэй хүмүүс хаана л бол хаана сууж байх. Энэ бол нэгдүгээрт, хөдөөнөөс хот руу шилжих их нүүдлийн сөрөг үр дүн. Хоёрдугаарт, улсын эдийн засаг доройтож, ажлын байр хомсдож, улмаар орлогогүй болсон хүмүүсийн амьдрах сүүлчийн арга нь энэ. Гуравдугаарт, орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн шийдсэн хэлбэр. Ямар ч байсан хүн ам цөөтэй монголчуудын хувьд нэг ч болов хүнийг хөсөр хаяж хэрхэвч болохгүй. Төр засгийн анхан шатны нэгж ажлын хариуцлагаа сайжруулмаар байна. Нийгмийн…