Зохиогч: Admin

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгчээ. Түүнчлэн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн асуудлуудыг судлах, шийдвэрлэх, санал боловсруулах, хяналт шалгалт хийх УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна. Мөн ногоон автобусны асуудлаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж буй. Тус ажлын хэсгийн мэдээллийг лхагва гарагт Засгийн газар хэлэлцэж, холбогдох хариуцлага тооцох ажил шат дараатай хийгдэх аж. Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх даваа гарагт…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өнөөдөр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой уг чуулганд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Зарим аймагт иргэдийн уулзалт 8-9 цаг үргэлжилсэн. Есдүгээр сарын 02- 29 хүртэл 15 мянга орчим иргэнтэй уулзсан байна. Аймгийн иргэдээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хаягласан 100 гаруй өргөдөл, хүсэлт, санал ирж баталгаажсан. Нийтдээ 3800 орчим…

Дэлгэрэнгүй

Энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22.00 цагаас 30-ны өдрийн 08.00 цагийн хооронд Нийслэл болон Орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Хяналт шалгалтаар: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-577, Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-240, Эрэн сурвалжлагдаж байсан-39 хүн, Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-21 Нийт 3868 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна гэж Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд иргэдэд танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх бөгөөд тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Манайд оруулж ирсэн нь “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж, Ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: -Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн…

Дэлгэрэнгүй

Солонгос улсаас шинэ нэрийн дор хуучин автобус оруулж иржээ хэмээн АН-аас болон ХҮН-аас ээлж дараалан мэдэгдэл хийсэн. Тэгвэл автобусыг үйлдвэрлэсэн Deawoo компаниас мэдэгдэл  гаргаж, тайлбар ирүүлжээ. Уг мэдэгдэлд “ Эдгээр автобуснууд нь цоо шинэ бөгөөд 1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Энэ нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ гэдэг мэдээллийг агуулдаг. Гэхдээ энэ арлын дугаарын үсэг нь 30 жилийн хугацаанд дахин давтагддаг юм байна. Жишээлбэл 1993 онд үйлдвэрлэсэн машины арлын дугаарын үсэг нь P тэмдэглэгээтэй бол 2023 онд үйлдвэрлэсэн автомашины арлын дугаарын үсэг нь дахин давтагдаж  P  дээр ирж байна” гэсэн байна.

Дэлгэрэнгүй

Автобусны гэх хэрэг шинэ шуугианы сэдэв болоод байна. Энэ талаар ХҮН-ын гишүүн Д.Гантулга “Энэ 1000 автобусыг  бүгдийг нь нууцын зэрэглэлд оруулж байгаад оруулж ирсэн байна. Нууц гэдэг нь нээлттэй тендэр зарлаагүйг хэлж байгаа юм шүү. Энэ бол үнэхээр газар авсан асуудал юм байна. Д.Сумьяабазар УИХ-ын  сонгуульд ялчихаад нийслэлд ирсэн. Хэн тавьсан юм? МАН-ын Удирдах зөвлөл тавьсан. Иргэд тавиагүй. Ийм хүнээс хүлээх юм алга. Хотын дарга огцрох ёстой. Огцрох бол хамгийн наад захын асуудал. Одооны энэ автобусны худалдан авсан үйлдэл бол гэмт хэргийн шинутэй үйлдэл. Хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Хоёрдугаарт, түгжрэлийн гэх сайд Ж.Сүхбаатар огцрох ёстой. Мөн шалгуулах ёстой” гэв. Д.Бат

Дэлгэрэнгүй

Автобусны хулгай гэх сэдэв босоод ирлээ. Энэ талаар Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр “Тэнүүн-Огоо” гэдэг компанийн “Автобус 1”  бааз дээр нь очиж үзлээ. Ногоон гэж нэрлэгдээд байгаа автобус. Ногоон автобус бол дизель хөдөлгүүртэй. Солонгосоос нийт 600 автобус. Нэг бүрийн үнэ нь  336 сая төгрөгөөр авсан. Үүн дээр 150 ширхэг цахилгаан автобус оруулж  ирсэн. Нэг нь 620 сая төгрөгийн үнэтэй. Манай Отгонбаяр автобуснуудын деталь зургуудыг авсан. Энэ зургууд бол бодитой. Хуучин уу, шинэ үү гэдэг дээр мэргэжлийн хүмүүс хариугаа өгөх ёстой.  Элдэв худалдан авалтаа нууцлаад…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван: -Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан. Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд…

Дэлгэрэнгүй

Ямар нэг олны анхааралд орохуйц хэрэг явдал гарахад учрыг нь олохоосоо өмнө шууд зүхээд, дайраад эхэлчихдэг, түүнийг нь хүний үнэргүйгээр сэвдэг хүмүүс улам л олшироод байх шиг. За, ямарч байсан энэ сошиал гээч нь хүний өрөвдөх, энэрэх, хайрлах, уучлах, харьцуулж бодох сэтгэлийг сорчихдог гайтай үзэгдэл аж. Төрөлхийн санаа муутай хүмүүсийн жаргадаг, цэнгэн баясдаг диваанжингийн цэцэрлэг нь юм биш үү? Хүний мөн чанартай тэрсэлдэх, бүр устгах аюултай өөр хиймэл оюун ухааны орон зай сошиалыг дагаад хөнөөлт вирус шиг хүрээгээ тэлээд эхэлчихжээ! Бусдын мууг үзэж, тал талаас нь тас татахад бэлэн махчин шувууд шиг л авирлах юм! Юм болгоныг шүүмжлэн гутааж, хүн…

Дэлгэрэнгүй