Зохиогч: Admin

Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын…

Дэлгэрэнгүй

Жуковын автобусны буудал. 60 гаруй насны эмэгтэй нуруугаараа бөхийж байгаад зам руу нусаа нийж гарлаа. “Та настай хүн байж алгын чинээ нусны алчуур, эсвэл салфетка аваад явж болохгүй байна уу?” гэвэл “За яршиг даа. Илүүдээ гарсан мөнгө алга” гэдэг ичмээр үг хэлдэг байгаа. Суурин соёл иргэшлийн талаар А ч үгүй хүн бололтой. Цааш алхаж байтал мөн л ахимаг насны эрэгтэй зөв зүгээр явж байснаа гэнэт нусаа нийчих нь тэр. “Та хээр хөдөө яваагүй шүү дээ. Жаахан соёлтой байгаач” гээд хэлээд тавчихлаа. Настай хүн хэрнээ өмнөөс “Хуц солиор” гэж байна. “Нас намбандаа байгаарай” гэвэл үг тусгаж авах шинж даанч алга. Бүдүүлэг,…

Дэлгэрэнгүй

Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг Монгол Улсын Ерөнхий сайд уриалж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймаг сумдад тусламж хүргэх шуурхай бүлгүүд байгуулагдаж, сайд нар ахлан ажиллаж буй. Тус арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын алба хаагч нар болон харьяа нэгжийн алба хаагч нар хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр /2024.02.26/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр мөн цас орж цасан шуургатай байна. Харин маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор,…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2024 оны төсвийн хуваарь, 2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа (хөтөлбөр), Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр…

Дэлгэрэнгүй

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын…

Дэлгэрэнгүй

Булган аймгийн Булган сумын “Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга Т.Үржинсүрэнтэй дараах яриа өрнөв. -Танай ахмадын зөвлөл хэдэн бүрэлдэхүүнтэй вэ? -“Ачуут” багийн ахмадын зөвлөлийн дарга, хоёр тэргүүлэгч гээд нийт гурвуулаа ажиллаж байна. Манай баг 390 ахмадтай. Үүнээс 274 нь эмэгтэй, 116 нь эрэгтэй. Ахмадын зөвлөлийн гол ажил бол тэднийгээ идэвхжүүлэх, өвчтэй, амьдралын боломж тааруу нэгнийг нь эргэж тойрох, эрүүл мэнд, халамжийн байгууллагуудтай хамтран ажиллаж тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм. -Танай багийн ахмадуудын амьдрал ямар байна вэ? -Амьдралын түвшин янз бүр. Ажилсаг, аминдаа арчаатай, чадал тэнхээтэй ахмадууд гялалзаад л байна. Үр хүүхэд сайтай өндөр настнууд ч дажгүй сайхан амьдрах юм. Өндөр тэтгэвэртэй…

Дэлгэрэнгүй

Энэ өдрүүдэд Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агуулагддаг аж. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.…

Дэлгэрэнгүй