Зохиогч: Admin

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.18) эхэлнэ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.18) эхэлнэ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарын энэ хүнд хэцүү асуудал өнөөдөр л үүссэн юм биш. Сүүлийн 30 жил хуримтлагдан, улмаар даамжирсаар яваад “хүнд өвчин”-ий хэлбэрээр илэрч байна. Ямар ч нам гараад, ямар ч мундаг сүрхий хүн ч хотын дарга болоод өргөс авсан мэт илааршихгүй. Бодлогогүй явж ирсэний гай ингэж гарч байна. Өнөөдрийн иргэдэд илүү хүндээр тусч байна. Төвлөрөлийг сааруулна гэж хэчнээн жил ярив? Үр дүнгээ өгөөгүй. Хот руу чиглэсэн нүүдэл огт багасаагүй. Дагуул хот байгуулна гээд л хөөрцөглөөд байсан. Хаана байна вэ? Их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэж миний мэдэхийн 20-иод жил ярьж байна. Үлгэр болоод дуусах шив. Одоо зөвхөн зоригтой, шийдэмгий арга хэмжээ л…

Дэлгэрэнгүй

“Ховд-ажлын байр” хөдөлмөрийн яармаг, нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2023 онд гурван удаа амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 4230 иргэд, аж ахуйн нэгж оролцож, нийт 1881 сул чөлөөтэй ажлын байранд 614 ажилгүй иргэн зуучлагдсан байна. Нийт ажилд зуучлагдсан иргэдийн 50 орчим хувь нь байнгын ажлын байранд зуучлагджээ. https://fb.watch/p14zOk8mI1/

Дэлгэрэнгүй

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-наас 29-н хүртэл Дунд /6-9 дүгээр анги/, ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-наас 29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулах эсэхийг эцэг эхчүүд шийдэх юм. ЕБС-иуд цахимаар хичээллэх, сурагчдын урт хугацааны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг эрсдэл, аюул осол, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Virginia” цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Бусан хотын тэнгисийн цэргийн баазад ирлээ. “АНУ-ын байлдааны шумбагч онгоцыг байрлуулснаар бид тус улстай тэнгисийн цэргийн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Santa Fe” ангиллын “Los Angeles” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад байрласнаас гурван долоо хоногийн дараа уг шумбагч онгоц Сөүлээс зүүн өмнөд зүгт 320 км-ийн зайд орших Бусан хотод ирж байна. БНАСАУ энэ сард тив алгасагч баллистик пуужин харваж магадгүй байгаа тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Үндэсний аюулгүй…

Дэлгэрэнгүй

Цаг агаарын огцом хүйтрэл, амьсгалын замын өвчлөл, замын түгжрэлтэй холбогдуулж хотын захиргаанаас шийдвэртэй арга хэмжээ авч байгаагаа хотын  дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Сүүлийн үед  эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүслээ. Цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг  цахимд шилжихээр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор…

Дэлгэрэнгүй

Хотын зам мөстчихөж. Ялангуяа орон сууцны хорооллуудад эрсдэл өндөр бaйна. Ядаж байхад амиа болсон жолооч нар явган хүний зам таглаад машинаа тавьчих юм. Настай хүмүүс тойрч гарах гэж аргаа барж байна! Залуустаа хандаж хэлэхэд, өндөр настай хүмүүсийг зам гарах үед, халтиргаа бүхий газраар явж байгаа үед туслаарай. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. ТҮК-ын ажилтнууд ажил хаяснаас болоод нөгөө хэдэн цагдаа нар нь зам дээр давс цацаад явж байна. Ямар ч байсан хотын захиргаа яаралтай арга хэмжээ авахгүй бол Гэмтлийн эмнэлэг халтирч унаснаас болж гэмтсэн хүмүүсээр дүүрэх нь, Ийм эрсдэлтэй үед албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж, оны шилдгээ шалгаруулах хэрэг…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа. -Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ? -Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж орхиод явснаас машин нь болон зогсоолд байсан хоёр автомашин шатжээ. Иймд жолооч та бүхэн зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.

Дэлгэрэнгүй