Зохиогч: Admin

Нүүрсний хэргийн сонсгол дээр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Өмнөговь аймгийн Хангбогд сумын Засаг дарга X.Нэхийтээс “Та 10 га газрын тендер зарлаж байсан юм байна. Таны зарласан эн тендерт аж ахуйн нэгжүүд үнийн саналаа ирүүлжээ. Эндээс харахад 10 га газрыг 11 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг гэх мэт үнэлгээтэй тендерт оролцож байсан юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу, худалдан боловсруулдаг уу” хэмээн асуусан. Хуульзүйн сайд бол дугаар хорооны иргэн биш. Тэр хүн үндэслэлтэй, баримттай л ярьсан байх гэж олон…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт АНЭУ болон Саудын Арабад айлчиллаа. АНЭУ-д түүнийг Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайян, Саудын Арабад тус улсын угсаа залгамжлах ханхүү, сайд нарын зөвлөлийн дарга Мухаммед бен Салман Аль Сауд нар угтан авчээ. Протоколын шинжтэй яриа хэлэлцээг эс тооцвол ихэнх нь хаалттай болсон байна. Оросын удирдагчийн айлчлал хоёр сарын турш үргэлжилж буй Палестин-Израилын дайн, ОПЕК+ бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг дахин сайн дурын үндсэн дээр бууруулахаар тохиролцсоны дараахан, мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Москвад айлчлахын өмнө боллоо. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Абу-Даби руу хийсэн нислэгийн туршид Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг өөр…

Дэлгэрэнгүй

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм.…

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэнд эзэмшүүлсэн баримт ил болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өглөө. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. Тэдгээр нь: -Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал -Үндэсний аюулгүй байдал -Ард түмний үндэсний эв нэгдэл юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө” хэмээлээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улс дэлхийн II дайны дараа 1945 онд бүх нийтийн санал хураалт явуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхтэй. Уг үйл явдлаас гурван жилийн хойно, 1948 онд дэлхийн улс гүрнүүд нэгэн саналд хүрсэн нь дайн дажны хөлд үрэгдсэн амь, хохирлыг дахин үзэхгүй байх, энх тайвныг цогцлоох хүсэл эрмэлзэл байв. Уг хүслээр “Айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн” гэсэн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, зарлан тунхаглажээ. Тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдрийг жил бүр хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал хүний эрхийн хүндэтгэлийн чуулганыг…

Дэлгэрэнгүй

Нүүрсний гэх тодотголтой хэргийн нээлттэй сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэс Tавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэн суух, хувьдаа авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлүүдээс гарч ирсэн. Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Энэ компанийн захирлууд шоронд ордог юм гэсэн пиарыг тухайн үед маш хүчтэй явуулж байсан. 2014 оны 12 дугаар сард Хятадын нэг компани, Монголын нэг компанид 100 жил, 99 жилийн хугацаатай эзэмшүүлэх яриа хэлэлцээ эхэлсэн. Би тэр ажлын хэсгийн  нарийн бичгийн даргаар томилогдсон байсан. Ажлын хэсгийн анхны хурал дээр би үүнийг эсэргүүцсэн. “Ингэж болохгүй ээ. Ийм өндөр ашигтай ажиллаж байгаа компани. Цаашдаад…

Дэлгэрэнгүй

МҮХАҮТ-аас МУИС-ын Бизнесийн Сургуультай хамтран 2017 оноос эхлэн Монголын бизнесийн орчны нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх зорилготой “Монголын Бизнесийн орчны судалгаа”-г үндэсний хэмжээнд тогтмол явуулсаар ирсэн билээ. Уг судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгааны үр дүнд  цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэдэг дүгнэлтийг бизнес эрхлэгчид өгсөн байна. Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэж үзэж байгаагаа бизнес эрхлэгчид илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй

Түгжрэл бага, зам харьцангуй чөлөөтэй байлаа. Автобус ч нэгдүгээр эгнээгээрээ саадгүй явж байв. Гэтэл хоёрдугаар эгнээнээс жижиг тэрэг баруун гар  дараад ороод ирлээ. Автобусны жолооч тормос гишгэсэн ч жижиг тэргийг мөргөчихөв. Ажилдаа яарсан хүмүүс хараал зүхэл болцгоон автобуснаас бууцгаалаа. Харин 60 хол гарсан насны өвгөн жижиг тэрэгний жолооч бүсгүй рүү элдвээр дайрч, улмаас цохиод авлаа. Нөгөөх нь цагдаа дуудна шүү хэмээн тэнхээ мэдэн чарлав. Гэтэл өвгөн бүр уурсаж “Чамайг алчихна шүү” хэмээн дайрлаа. Сэтгэцийн хувьд хэвийн бус нь илт. Дайны хажуугаар дажин гэгчээр өөр нэг халамцуу өвгөн “Гичий минь аятайхан явж сур” гэж ирээд зодоонч өвөөтэй хүч хавсрав.  Зарим ахмад…

Дэлгэрэнгүй

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.06) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? -Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг…

Дэлгэрэнгүй