Зохиогч: Admin

АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ. Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна. Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч…

Дэлгэрэнгүй

Хэдхэн хоногийн өмнө аймшигт осол аваар болж, эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэж, олон хүн бэртэж гэмтлээ. 84 айл орон гэргүй болов. Энэ бол монголчуудыг маш сонор сэрэмжтэй байгаач гэсэн дохио. Гэтэл автобусны ч тэр, жижиг тэрэгний ч тэр жолооч нар сургамж авсан шинж алга. Зам жаахан сэлүүхэн болонгуут ямар ноцтой үр дагавар гарахыг үл тоон хаазаа гишгэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг хэрэг гаарлаа! Явган зорчигчид гарцаараа, ногоон гэрлээрээ гарч явахад тулж ирээд дуртай дургүй тормозоо гишгэх “эрлэгийн элч”-ийн толгойд юу бодогдож явдаг юм бол? Настай хүмүүс, хүүхдүүд гулгаа тогтсон гялгар замын…

Дэлгэрэнгүй

Гэнэтийн ослын улмаас үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Онцгой байдлын албаны эрэлхэг гурван аврагчийг өнөөдөр өглөө сүүлийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, ОБЕГ-ын дарга Г.Аюурбуян нар оролцлоо.

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн долоо хоногт, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар орчимд хий ачсан машин дэлбэрч ноцтой осол болсон. Энэ эмгэнэлтэй явдлын улмаас Онцгой байдлын гурван аврагч амь эрсэдсэн. Тухайн үед тус замаар явсан машины жолооч, зорчигчид, тэр хавийн орон сууцны оршин суугчид түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уржигдар тэдний нэг 19 настай залуу амиа алдсан байна. Түүнээс гадна дэлбэрэлтийн улмаас олон хүн эд хөрөнгөөр хохирсон. Одоогоор “…Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд уг ослын талаар албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэлтэй. Харин олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн эх сурвалжуудаар ослын талаар янз бүрийн зүйл яригдаж байна. Энэ осолд “…Хий…

Дэлгэрэнгүй

2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ.

Дэлгэрэнгүй

Их аварга Тэрүнофүжи өнөөдөр мэргэжлийн сүмогийн дээд зиндааны шинэ оны эхний башёд Котоновакаг ялснаар ес дэх түрүүгээ авлаа. Ийнхүү тэрбээр их аварга гэдэг эрхэм алдраа нэр төртэй хамгаалав. Хэдийгээр гэмтлийн улмаас гурван башё дараалан өнжсөн Тэрүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгөөд байсан юм. Гэвч Их аварга маань  асар их тэвчээр уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар ийнхүү Их аваргын зангаргаа харуулав. Гэрэл зургийн эх сурвалж: The japan times

Дэлгэрэнгүй

2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 1 үйлчлүүлэгч нас барсан харамсалтай мэдээллийг хүргэж байна. Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн байна. Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн…

Дэлгэрэнгүй

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй

Цагаан сар дөхөөд зах, худалдааны төвүүдийн гол бараа нь хэвийн боов болжээ. Гэхдээ үнэ нь өмнөх жилээс хамаагүй нэмэгдсэн болохоор бухимдсан хүмүүс л олон байна. Нэг ширхэг хэвийн боовны үнэ 5500-6500 төгрөг гээд бодохоор хүмүүст, ялангуяа ахмадуудад дарамт болж байгаа нь тодорхой. “Би багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Өнгөрөгч оны 7 дугаар сард тэтгэвэр маань харьцангуй сайн нэмэгдсэн. Гэхдээ идэж уух юмных нь үнэ дагаад өсчихөөр хэрэг алга. Ноднингийн цагаан сараар би гүрмэл боовыг нийт 45000 төгрөгөөр авч 5 үеэр засаж байлаа. Гэтэл энэ жил 80.000 болчихсон байх юм. Ингэж хамаагүй нэмж болдог юм уу? Баяр ёслолыг далимдуулж ард…

Дэлгэрэнгүй

УОК болон нийслэлийн онцгой комиссоос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг…

Дэлгэрэнгүй